Зам тээврийн ослыг бууруулах зорилгоор НҮБ-аас зохион байгуулдаг дэлхий нийтийн “Хичээх өдөр”-ийг Тээврийн цагдаагийн байгууллага тав дахь жилдээ зохион байгуулж байна.
Дэлхий дахинд зам тээврийн ослын улмаас жилд 1.3 сая хүн ам насаа алдаж, 50 сая хүн бэртэж гэмтдэг аж. Харин Монгол Улсад жилд 500 гаруй хүн зам тээврийн ослоор нас бардаг байна.
Энэ жилийн хувьд уг өдрийг долоо хоног зохион байгуулж, Монголын Замын хөдөлгөөний дүрмийг иргэдэд сурталчлахаараа онцлог аж. Мөн өнөөдөр /2018.11.29/ 11.00-11.05 цагт Монгол орон даяар замын хөдөлгөөнийг хаасан юм. Энэ нь зам тээврийн ослоор нас барж, гэмтэж байгаа хүмүүст хүндэтгэл үзүүлж буй арга хэмжээний нэг болов. Түүнчлэн осолд өртөж эвдэрч, хэмхэрсэн тээврийн хэрэгслийн цувааг тодорхой маршрутаар явуулж, иргэдэд ослын хор уршгийг сэрэмжлүүлж байгаа юм.
Тээврийн цагдаагийн албанд өдөрт 350-400 ослын дуудлага ирдэг бөгөөд энэ тоо хэрхэн өөрчлөгдөж, “Хичээх өдөр”-ийн үр дүн хэр байсныг маргааш /2018.11.29/ олон нийтэд мэдээлэх аж.
Онцлоход, Улаанбаатар хотод гарч байгаа зам тээврийн ослын 70 гаруй хувь нь эгнээ байршил буруу эзэлснээс шалтгаалдаг аж. Мөн “Хичээх өдөр”-т Монголын ланд куйзер эзэмшигчдийн клубын залуус нэгдэж байна.
Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ