Английн аварга “Манчестер Сити” клуб өнгөрсөн шөнө Испанийн “Барселона” клубыг талбай дээрээ хүлээж авч, Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн эхний тоглолтоо хийж, 1:2-оор хожигдсон. Тэгвэл энэ тоглолтын дараа “Сити”-гийн дасгалжуулагч Мануэль Пеллегрини өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.
Тэрбээр “Өнөөдөр бид хоёр өөр тоглолт үзүүллээ. Эхний үе, хоёрдугаар хагас гэсэн хоёр өөр тоглолт шүү дээ. Тоглолтын эхэнд бид маш амархан хоёр гоол алдсан. Дээрээс нь эхний үе дуустал үнэхээр муу тоглолоо. Харин хоёрдугаар хагаст бид ярилцсан зүйлээ хийсэн. Тиймдээ ч сайн тоглож, нэг гоол оруулж, 2-3 боломж гаргасан. Ерөнхийдөө энэ тоглолтын үр дүн сайнгүй байлаа. Гэхдээ бидэнд боломж байгаа. Хариу тоглолт гэж бий шүү дээ” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn