Путин: Украины хөлөг онгоц хил зөрчсөн нь тавилттай жүжиг | News.MN

Путин: Украины хөлөг онгоц хил зөрчсөн нь тавилттай жүжиг

Путин: Украины хөлөг онгоц хил зөрчсөн нь тавилттай жүжиг

Путин: Украины хөлөг онгоц хил зөрчсөн нь тавилттай жүжиг

Усан хилийг нь санаатай зөрчсөн хэргээр Украины тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоцыг ОХУ саатуулаад байгаа билээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үүнийг Украины төрийн тэргүүн Петр Порошенкогийн 2019 оны сонгуулиар нэр хүндээ өсгөх гэсэн “санаатай хэрэг” хэмээн буруутгаж байна.

Оросын эргийн хамгаалалтынхан усан хилийг нь зөвшөөрөлгүй зөрчин орж ирсэн Украины тэнгисийн цэргийн хөлөг онгоцнуудад анхааруулах дохиог өгсөн ч тэд тоогоогүй учраас гал нээхээс өөр аргагүйд хүрсэн ажээ.

Украины зүгээс ОХУ-ын энэхүү үйлдлийг “түрэмгийлэл” хэмээн нэрийдэж байгаа бол ЕХ аюултай нөхцөл байдал үүсэхээс санаа зовж байгаа, мөн ОХУ-ын хүч хэрэглэсэн явдал нь “байж боломгүй хэрэг” хэмээн байр сууриа илэрхийлсэн боловч дахин хориг арга хэмжээ авах тухай дурдаагүй байна.

Крымийн хойгт болсон үйл явдлын хураангуй

ОХУ Крымийн хойгийн ойролцоо явж байсан Украины тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоц руу гал нээн, дотор нь байсан гурван цэргийг гэмтээсэн хэрэг ням гаригийн шөнө /2018.11.26/ гарсан билээ. ОХУ-ын талын мэдэгдлээр тэд усан хилийг нь санаатайгаар зөрчин орж ирж, бүрэн эрхт улсын хил хязгаарт халдаж байна гэсэн бол Украины зүгээс хөлөг онгоцнууд нь ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл огт гаргаагүй, Оросуудын энэ үйлдэл бол “түрэмгийлэл, өдөөн хатгалга” гэсэн маягаар хандаж байгаа юм. Тухайн үед болсон хэрэг явдал дараах бичлэгт хадгалагдан үлдсэн байна.

Ямартай ч хил зөрчин орж ирсэн гэх тэдгээр тэнгисийн цэргийн хөлөг онгоцнуудыг Оросууд гал нээн зогсоож,  Крымд саатуулаад байгаа бөгөөд дотор нь явсан цэргүүдийг Крымийн шүүхээс хорих шийдвэр гаргасан билээ.

Цэргийн хөлөг онгоцнууд Оросын эргийн хамгаалалтынханд саатуулагдахаасаа өмнө Азовын тэнгис дэх Украины гол боомтууд болох Одессагаас Мариупол руу явж байсан. Угтаа бол хоёр улсын 2003 онд хийсэн гэрээн дээр Азовын тэнгист аль аль нь чөлөөтэй зорчиж болохоор заасан боловч 2014 онд ОХУ Крымийн хойгийг эзлэн авсныхаа дараа хар тэнгисээс Азовын тэнгис рүү орох цорын ганц гарц болох Керчинскийн хоолойг дамнуулан гүүр барьсан нь нөхцөл байдлыг ээдрээтэй болгожээ. Киевийн мэдэгдсэнээр ОХУ тус гүүрэн дор усан онгоцнууд явахаас сэргийлж, хаалт хамгаалалтыг гаргасан аж.

Путин юу гэж хэлэв?

“Энэ бол гарцаагүй биднийг өдөөн хатгаж байгаа хэрэг” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч хэлээд, тус хэргийг Петр Порошенко 2019 оны хавар болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр хүндээ өсгөх зорилготойгоор зохион байгуулсан “тавилттай жүжиг гэв.

“Киев пост” сонинд нийтлэгдсэн мэдээллээр ирэх хавар болох Украины Ерөнхийлөгчийн сонгуульд Петр Порошенкод саналаа өгнө гэсэн хүний тоо нийт сонгогчдын арав орчим хувь байсан бол  нийт санал асуулгад оролцогчдын талаас илүү хувь нь “ямар ч тохиолдолд түүний төлөө саналаа өгөхгүй” гэжээ.

Түүнчлэн иймэрхүү “жижигхэн” хилийн зөрчилдөөн гарсны төлөө Украины Ерөнхийлөгч дайны байдал зарласан нь утгагүй хэрэг хэмээн Путин хэлсэн байна. Петр Порошенкогийн санаачилсан хуулийн төсөл нь дээд депутатаар дэмжигдсэнээр Украины зарим бүс нутгуудад арваннэгдүгээр сарын 28-аас эхлэн нэг сарын турш байлдааны бэлэн байдал зарлаад байгаа юм. Петр Порошенко энэ үйлдлээ ОХУ-аас ирэх болзошгүй дайралтуудаас өөрийн улсаа хамгаалж байна хэмээн олон улсын болоод орон нутгийн телевизээр ярилцлага өгчээ.

Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч ч бас Крымд S-400 пуужингийн системийг ирэх сард багтаан байршуулах болсон тухайгаа мэдэгдсэн.

Керчийн хоолойд болсон  тус хэрэг явдалд Украины тусгай албадын ажилтнууд оролцсон бөгөөд “хил зөрчиж байгаагаа мэдэж байсан, гэвч удирдлагын өгсөн тушаалыг биелүүлсэн” хэмээн Крымд хоригдоод байгаа, усан онгоцонд явсан 24 цэргүүдийн гурав нь Оросын телевизээр ярилцлага өгөх үедээ хэлсэн байна.  Харин Оросуудын хувьд хилийг зөрчин орж ирсэн тэдэнд анхааруулах дохио өгсөн ч тоогоогүй тул хүч хэрэглэн, саатуулахаас өөр аргагүйд хүрсэн хэмээн тайлбарлаж байгаа юм.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-29 107.77.214.190

Украйн удахгүй Оросдоо буцан очно. Орос,Украйн хоёр нэг үндэстэн. Украйн бол Англи болон барууныхны тоглоом байсаар ирсэн. Манжууд яг Ойрдыг Халхтай хагаралдуулсан шиг.

Avatar

р 2018-11-29 202.9.43.206

Украйнчууд Крымийн хойгоо нэг их удахгүй буцаан авах нь тодорхой.

Avatar

ХЭХЭ 2018-11-29 203.217.139.226

х****л ИДСЭН ПУТЛЕР

Avatar

зочин 2018-11-29 202.21.106.170

, ТАВИЛТТАЙ ЖҮЖИГ ,, -д татагдаад орчихдог … муу л улс төрч байна да .

Avatar

Ovgon 2018-11-29 139.5.217.62

Kuznetsov niseh ongots teeverlegchni zasvart orj baihad ni orosod 1 baidag shevedees hudaldaj avsan hovdog zasvariin gazart ni osol bolj hovogch zasvariin gazar ni buren jivj, kuznetsoviin tal ni jivsen oroi ni tsuhuij bna gene kkk. Odoo orosod ahij iim zasvariin gazar baihgui tul baildaanii tom ovriin holog ongots, shumbagch ongotsnuudaa zasvarlah bolomjgui bolson gene kkkk. Hoorhii tomrood baidag fashist oros iim hoorhii yadarsan uls shuude kk. Baruun 1 ch puujingiin zardalgui kuznetsov koput

Avatar

Ovgon 2018-11-29 139.5.217.62

Эдгээр цэргүүд хил зөрчөөгүй. Одессоос гараад өөрийн бааз руугаа явж байсан. Оросууд замд нь хил зөрчлөө гэж шалтаглан барьсан. Энэ Оросуудыг уу дээ, яая дээ байз. Керчийн хоолой дээгүүр таьсан гүүрнийхээ доогуур хөлөг онгоц тэгнүүлэн тавьсан байсан. Энэ чинь юу вэ? Урт гудмаар ороод хашаа руугаа явж очих гэтэл наана байгаа айл чиргүүлтэй Камаз гудамж хөндөлдүүлж тавьчаад манай газар гээд байгаатөй адил тэнэглэл болж байна. Фашист путлерээр толгойлуулсан оросын фашистууд сөнөтүгэй

Avatar

Зочин 2018-11-29 202.21.106.164

Хөөрхий Хохолууд гахайн торойндоо тоглуулж дуусахгүйнээ. Оросууд бол хилээ лл хамгаалж байгаа. Энд хохол байна уу, хятад байна уу хамаагүй хил зөрчиг ч бол зөрчигч. Оолон улсын усанд яваа онгоцыг саатуулах дуракууд Орос биш л дээ. Дэлхийн хамгийн дурак улс Хохолуудаас өөр ямарч улс ингэж ерөнхийлөгчийнхөө сонгуульд зориулж хилийн будлиан үүсгэхгүй. Ховорхон тэнэгүүд шүү.

Avatar

Ovgon 2018-11-29 139.5.217.62

uher min oros ukrain 2 hoyulaa har tengis, azoviin tengist garamtai, tiimees hoyulaa ene bused cholootei zorchih erhtei. Tiimees ene bol fashist orosuudiin balmad turemgiilel mon. Fashist putlereer tolgoiluulsan orosiin fashistuud sonotugei.

Avatar

Монгол хүн 2018-11-29 103.10.21.46

1. Украйны хөлөг онгоцууд олон улсын чөлөөт усан дээр явж байсан. Крымийн хойгоос 20 км зайнд. 2. Тэгээд ч Крым бол олон улсын гэрээгээр Украйны нутаг дэвсгэр. 3. Украйны хөлөг онгоцууд Керчийн хоолой руу огт ороогүй явж байхад нь тэнэг Оросууд Украйны хөлөг онгоцыг мөргөж, буудаад барьцаалан балмад үйлдэл хийсэн. Хэн нь дээрэмчин болохыг доори линкээр ороод хараарай: https://mtot.gov.ua/russia-neglected-the-immunity-of-ukrainian-warships-on-the-high-seas-map/

Avatar

Зочин 2018-11-29 202.21.106.164

Хужaaд салаавч

Avatar

Монгол хүн 2018-11-29 103.10.21.46

Өвөгөө танихаа байсан Хужаад харин жикэн салаавчв ккк

Avatar

Иргэн 2018-11-29 103.14.38.131

ЭНЭ БАЛИАР АДОЛЬФ ПУТЛИРИЙН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ. УГААСАА ИЙМ ДЭЭРЭНГҮЙ ИХ ГҮРНИЙ ҮЗЭЛ ГАРГАДАГ. ОРОСУУДЫГ ЗАЛХААН ШИЙТГЭЭСЭЭ БИЛ ЭЭ… БУРХАН ТА НАРЫГ ШИЙТГЭНЭ ДЭЭ… МУУСАЙН ЮМНУУД… БӨМБӨГ ХАЯХ БОЛТУГАЙ…

Avatar

Монгол хүн 2018-11-29 103.10.21.46

1. Украйны хөлөг онгоцууд олон улсын чөлөөт усан дээр явж байсан. Крымийн хойгоос 20 км зайнд. 2. Тэгээд ч Крым бол олон улсын гэрээгээр Украйны нутаг дэвсгэр. 3. Украйны хөлөг онгоцууд Керчийн хоолой руу огт ороогүй явж байхад нь тэнэг Оросууд Украйны хөлөг онгоцыг мөргөж, буудаад барьцаалан балмад үйлдэл хийсэн. Хэн нь дээрэмчин болохыг доори линкээр ороод хараарай:
https://mtot.gov.ua/russia-neglected-the-immunity-of-ukrainian-warships-on-the-high-seas-map/

Avatar

Монгол хүн 2018-11-29 103.10.21.46

Дээрхи хоригдож бгаа Украйны 24 далайчны 3 нь Оросын телевизээр текст уншиж мэдэгдэл хийж байгаа бичлэг байна лээ! Оросууд бусад улсуудыг өөрсөд шигээ тэнэг Иванууд гэж боддог юм шиг бгаан. Украйны 3 усан онгоцыг мөргөөд Оросууд буудаж дайрах яг тэр үед Крымийн хойгоос 20 км зайнд буюу олон улсын чөлөөт усан дээр явж байсан байна. Орос онигоо: Оросын шоронд нэг заан ороод байцаагдаж гэнээ. Харин 2 хоногийн дараа заан дуулгавартай аргагүй: Тиймээ тийм би бол ялаа ялаа шүү дээ.

Avatar

Зочин 2018-11-29 202.72.245.220

ИВАН-ДУРАКУУД ХООРОНДОО БАЙЛДАХ НЬ ҮХЭР МОНГОЛЧУУДАД ЯМАР ХАМАА БАЙНА АА ЗӨНӨГ КАБАЕВ ДАХИЖ ТЭНЭГТЭЭД ТРАМПААС ЧУЙ ЧАЙ ГУЙЖ ОЛСОН ГУРВАН МИНУТЫН ЯРИАГАА ЦУЦЛУУЛЧИХЛАА ТЭР Л ХӨГЖИЛТЭЙ БНА

Avatar

Khavsaa 2018-11-29 202.126.89.9

Xил халдашгүй дархан байх ёстой

Avatar

Khavsaa 2018-11-29 202.126.89.9

аливаа улсынхил халдашгүй дархан байх ёстой

Avatar

ZOCHIN 2018-11-29 66.181.184.197

UKRAINUUD MURUURUU BAIJ CHADAHGUI SEVASTOPOLD AMERIKIIN TSERGIIN BAAZ ORUULAH GEJ OROLDOOD AMAARAA SHOROO UNHEJ BNA DAA. OROS YU GEJ HAMAR DOOROO AMERIKIIN BAAZ , FLOT BAIRLUULUULJ BH VE DEE. UNENDEE UKRAINE GESEN ALGIIN CHINEE ULSIIG OROSUUD TOMRUULJ ODII ZEREGTEI BOLGOSON YUM SHUU. POLAND. HUNGARY, ESTONIA, ROMANIA /1. 2 DUGAAR DAINAA DARAA/ ZEREG ULSAAS GAZAR AVCH , OOROOSOO ODDESSA, HARKIV, LUGANSK, DONETSKIIG /LENIN, KHRUSHEV/ ZEREG GAZRIIG UGCH BAIJ ODII ZEREGTEI BAIGAA YUMAA.

Avatar

Зочин 2018-11-29 96.88.87.187

inopcDIM BLOKING

Avatar

Зочин 2018-11-29 96.88.87.187

1CENT NUDATI GONIT JUJIX nijix bopiizakon

Avatar

Зочин 2018-11-29 96.88.87.187

bopyetctpany,yxditsigan

Avatar

nadoelinujx 2018-11-29 96.88.87.187

ugpaet ludmi,bxojujx delb

Avatar

Зочин 2018-11-29 96.88.87.187

ubtnujxbopuet mongob

Avatar

ybpuundnajmi 2018-11-29 96.88.87.187

zantubnujx

Avatar

Зочин 2018-11-29 96.88.87.187

zaybal-mojet bolt,ybt,pzt

Avatar

blogadapya najna 2018-11-29 96.88.87.187

xynii zindaa CETGEXYI XAPITSAA Batalgaajilt. dim nupyckii? ampboi?
zanmcya tejeeblkt

Avatar

Зочин 2018-11-29 133.6.240.14

mongoloos deeremdej avsan davst uul geh met bas bn. orosuud ch tgd huchguid ni deerelhuu huchteid ni dolignoj amidardag uls do

Avatar

Xjdh 2018-11-29 202.126.89.50

Nutgiig ni deeremdej avaad daraa ni nutgiig ni irgedees ni hamgaalaad. Oros hunees l garah sanaa baih daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж