Монгол улсын соёлын элчийн гэрчилгээг Рудольф Вагнерт гардуулав | News.MN

Монгол улсын соёлын элчийн гэрчилгээг Рудольф Вагнерт гардуулав

Монгол улсын соёлын элчийн гэрчилгээг Рудольф Вагнерт гардуулав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 6/41 тоот тушаалаар ХБНГУ-ын иргэн Рудольф Вагнер Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон. Элчин сайд Д.Ганбат Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг Р.Вагнерт 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гардуулан өгөв.

Рудольф Вагнер нь 20-иод жилийн өмнөөс монголын язгуур урлагийн хамтлаг, уран бүтээлчидтэй хамтарч ажиллан, тэдгээрт бүх талын дэмжлэг үзүүлж ирснээс гадна Баваар муж улсын “Миба”, “Донау”, “Уфра” зэрэг үзэсгэлэнг зохион байгуулахаар гар бие оролцож ирсэн.

Соёлын элчийн гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагаанд ЭСЯ-ны дипломат ажилтнууд байлцаж Рудольф Вагнерт ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөв.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж