Сөүлийн шүүх “Mitsubishi” компаниас нөхөн төлбөр шаардав

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

Сөүлийн шүүх “Mitsubishi” компаниас нөхөн төлбөр шаардав

Сөүлийн шүүх “Mitsubishi” компаниас нөхөн төлбөр шаардав

Өмнөд Солонгосын Дээд шүүхээс өнөөдөр /2018.11.29/ Японы “Mitsubishi” компанийг тус улсын иргэдийг албадан хөдөлмөр эрхлүүлснийхээ төлөө нөхөн олговор олгохыг шаардсан шийдвэр гаргалаа. Гэвч шүүхийн шийдвэрийг Японы гадаад хэргийн сайд Таро Коно “Хоёр орны найрсаг харилцааны төлөөх хуулийн суурийг эргүүлсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх аргагүй, харамсалтай” хэмээн мэдэгджээ. Сөүлийн Дээд шүүхэд дэлхийн II дайны үед Японы “Mitsubishi” компани Өмнөд Солонгосын иргэдээр албадан хүнд хөдөлмөр эрхлүүлсэн гэх хоёр тусдаа гомдлыг хэлэлцсэн аж. Нэг хэрэгт Японы компани Өмнөд Солонгосын зургаан иргэнд тус бүрд 80 сая воны нөхөн төлбөр төлөх ёстой болжээ.

Харин 87 настай Ян Гюм Дук тэргүүтэй таван эмэгтэй “Mitsubishi” компанийн эсрэг тус бүр 100-120 сая воны нөхөн төлбөр нэхэмжлэн зарга үүсгэсэн аж. Тэд 1944 онд Японы Нагоя хот дахь “Mitsubishi” компанийн нисэх онгоц үйлдвэрлэх үйлдвэрт ажлын хөлсгүй албадан хөдөлмөрлөсөн аж. Тэднийг Өмнөд Солонгосын сайн дурын ажилчин эмэгтэйчүүдийн корпораци гэх японы байгууллага дунд сургуульд ажиллуулна хэмээн хуурч аваачсан гэнэ. Тэд 2012 онд  Сөүлийн шүүхэд гомдол гаргасан аж. Өмнө нь 2008 онд Японы шүүхээс дээрх хэрэгт “Mitsubishi” компанийн талд шийдвэр гаргасан байв.

Үүнээс сар орчмын өмнө Өмнөд Солонгосын иргэд Японы “Nippon Steel & Sumitomo Metal” корпорацийн эсрэг 2013 оны шүүхийн шийдвэрийг давж заалдсанаар тус бүр 100 сая воны нөхөн төлбөр авахаар болсон аж. Хоёр орны хооронд 1965 онд байгуулсан энхийн гэрээнд заахдаа колоничлолын үед амссан хохирлоо хувь хүн нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй гэжээ.  Гэвч нөхөн төлбөрийн асуудал хоёр орны харилцаанд зөрчил үүсгээд байна.

Эх сурвалж: Yonhap, Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж