Эрэлттэй өдрүүд эрт дуусдаг тул та бүхэн яараарай!

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

Эрэлттэй өдрүүд эрт дуусдаг тул та бүхэн яараарай!

Эрэлттэй өдрүүд эрт дуусдаг тул та бүхэн яараарай!

Өвлийн улирал иржээ… Хараа булаам гоёмсог гацуурууд, баярын чимэглэл, энд тэндгүй шөнийн од мэт анивчих гэрлүүд шинэ жилийн баярын уур амьсгал ороод эхэлснийг нотлох шиг…

Хүн бүр хуучин оноо үдэж шинэ оноо угтан авах цагалбар дор хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ тэмдэглэх жилд ганцхан болдог гайхамшигт баярыг хоног тоолон сэтгэл догдлон хүлээдэг.

Харин тэр хүлээлтээс давсан баярыг зохион байгуулагч нарын хувьд хаана тэмдэглэх, ямар хоол, ямар үзүүлбэр, хөтөлбөртэй байлгах асуудал нэн түрүүнд тулгардаг.

15 жилийн туршлагатай Номадсын Сүлжээ ресторанууд айсуй баярын хүлээн авалтын захиалгуудыг 30-1200 хүн хүлээн авах хүчин чадалтай 8 танхимууддаа авч эхэллээ.

Та зөвхөн захиалгаа өгч өдрөө баталгаажуул, үлдсэнийг нь бидэнд даатга!

Номадсын амтат хоол, найрсаг үйлчилгээ, уян хатан нөхцөл, шинэлэг олон төрлийн сонголттой меню, урамшуулал та бүхнийг хүлээж байна.

“Номадсын Сүлжээ Ресторан”-уудад шинэ жилийн хүлээн авалтаа зохион байгуулсан  үйлчлүүлэгч нар юу гэж хэлснийг хүргэе!
Таныг мэргэн сонголт хийхэд бага ч гэсэн нөлөөлөх боловуу.

Голомт банкны хамт олон

Манай хамт олон үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд дэлхийн жишигт нийцсэн арга хэмжээ зохион байгуулахыг ямагт зорьж ирсэн бөгөөд “Crocus Event Hall”-ийн хамт олон энэ зорилтыг биелүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж ирсэн гэж бодож байна.  Учир нь хүн бүрийн сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлж чаддаг нь бидний талархлыг хүлээдэг билээ. Мөн тус төв нь дэлхийн шоу ертөнцийг байлдан дагуулж буй хамгийн сүүлийн үеийн хөгжим, гэрэлтүүлэг зэрэг техник тоног төхөөрөмжтэй учраас ямар ч арга хэмжээ зохион байгуулахад нүүр бардам байх нөхцөлийг бүрдүүлдэг.

“News” агентлаг ХХК-ийн Маркетингийн менежер Л.Эрдэнэчимэг 

Манай байгууллага шинэ жилийнхээ баярыг 4 жил дараалан Чингис зочид буудлын хойно байрлах  “Модерн Номадс-6”  ресторанд тэмдэглэн өнгөрүүлсэн. Үйлчилгээний соёл, тохьтой орчин, амттай хоол, ундаар бидний ая тухыг ханган үйлчилж байдагт манай байгууллагын хамт олон үргэлж талархаж явдаг. Баярлалаа Номадс

“Цолмон Трэвел” ХХК-ийн Ерөнхий захирал М.Навчаа

2017-2018 он солигдох шинэ жилийн баяраар манай байгууллагын 25 жилийн ой тохиосон онцгой баяр болж өнгөрсөн. Бид энэ баяраа “bd`s mongolian barbeque” ресторанд зохион байгуулсан юм. Тэдний үнэ, үйлчилгээ, уян хатан нөхцөл  гээд бүх зүйл нь бидэнд таалагддаг. Та бүхний ажилд амжилт хүсье.

GIZ Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн менежер С.Эрдэнэ

Миний байгууллага 2016, 2017 оны шинэ жилийн баярын арга хэмжээнүүдээ “Salm Pub& Bar”-т дурсамж дүүрэн зохион байгуулсан. Сонгосон учир нь байршил сайтай, заалны багтаамж том, менюны сонголттой, анхны үйлчилгээ таалагдсан учир дараа жил нь дахин энэ газрыг сонгосон…

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн КА төлөвлөлт хариуцсан менежер О.Цолмон

Манай байгууллага 3 жилийн турш “Crocus Event Hall”-ийг сонгож шинэ жилийн баяраа тэмдэглэсэн. Монголын хамгийн том энтертайнмент төв гэгддэг тус газарт олон хүний үйл ажиллагаа зохион байгуулах зориулалтын заалны тохижилт, чимэглэлээс гадна үйлчилгээний туршлагажсан баг, хамт олон өндөр зохион байгуулалттай ажилладаг нь арга хэмжээг маань улам сайхан болгодог. Хөгжим, техник хэрэгслүүд, гэрэлтүүлэг зэрэг нь мэргэжлийн өндөр түвшинд байдаг нь таалагддаг юм.

Та бүхэн уншсан биз дээ? Хэрэв байгууллага хамт олноороо шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэх газраа хараахан олоогүй байсан бол сонголтоо хийхэд тань тусалсан гэж найдаж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг

www.modernnomads.mn

https://www.facebook.com/events/192041091727498/

Утас: 90091901 аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж