Ёс зүйн дэд хороо хуралдаж чадахгүй байсаар хаав

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

LiveЁс зүйн дэд хороо хуралдаж чадахгүй байсаар хаав

Ёс зүйн дэд хороо  хуралдаж чадахгүй байсаар хаав
19 : 02
2018-11-29

Ёс зүйн дэд хороо хуралдаж чадахгүй байсаар хаав

УИХ-ын Ёс зүйн дэд хороо  хуралдаж чадахгүй байсаар хаагдлаа. Тодруулбал, тус дэд хороо ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийг авч хэлэлцэхээр  бүтэн өдөржин гишүүдээ хүлээсэн ч ирц нь бүрдсэнгүй. Хуралдаа суухаар С.Бямбацогт  Д.Сарангэрэл, Х.Баделхан, Г.Тэмүүлэн, Д.Тогтохсүрэн нар ирээд байсан юм. 

УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж чадаагүй учраас чуулганы хуралдаан ч эргэж орж үргэлжилж чадсангүй, маргааш болж, хэлэлцэх асуудлаа шилжүүлж байна. 

 

17 : 55
2018-11-29

М.Энхболд, С.Бямбацогт, Г.Тэмүүлэн нар хуралдаа ирээд байна

Өнөөдөр үдээс өмнө зарлагдсан Ёс зүйн дэд хорооны хурал гишүүдийн ирц бүрдэхгүй, одоогоор  гишүүдээ хүлээсэн хэвээр байна. Тус дэд хороогоор ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүд, сайд нарын асуудлыг хэлэлцэх ёстой ч бүтэн өдөржин ирц бүрдэхгүй сунжирч байгаа юм.

Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн  С.Бямбацогт, гишүүдээр нь

УИХ-ын гишүүн Х.Баделхан, Д.Лүндээжанцан, Б.Наранхүү, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Д.Сарангэрэл, М.Энхболд, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй. Одоогоор С.Бямбацогт,  Г.Тэмүүлэн, М.Энхболд нар хуралдаа  ирээд байна.

Улмаар тус дэд хороо хуралдсаны дараа чуулган хуралдахаар хүлээгдэж байгаа юм.

 

17 : 10
2018-11-29

"Ёс зүйн дэд хороо хуралдсаны дараа чуулган хуралдана"

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон УИХ-ын чуулганы танхимын үүдэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсний дараа Ёс зүйн дэд хороог хуралдуулах хүсэлт тавьсан. Ёс зүйн дэд хороо хуралдахаар хүлээж байна. Ирц нь бүрдэхгүй байна. Ёс зүйн дэд хороо хуралдсаны дараа чуулган хуралдана.

УИХ-ын дарга өргөдлөө өгөөгүй. УИХ-ын дарга өрөөндөө байгаа. Ёс зүйн дэд хорооны хуралд оролцохоор гишүүний хувиар картаа хийчихээд хүлээж байгаа" гэв

16 : 34
2018-11-29

УИХ-ын үйл ажиллагаа саатаад байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 15.00 цагт эхлэх ёстой ч УИХ-ын дарга М.Энхболд чуулганы танхимдаа орж ирэхгүй байгаагийн улмаас  одоогоор  чуулган эхлээгүй байна. Үдээс өмнөх чуулганы хуралдаанаар  ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүд, сайд нарын асуудлыг  Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэнэ хэмээн завсарлага авсан ч мөн ирц нь бүрдэхгүй хуралдаж чадсангүй.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар энэ талаар хэлэхдээ “Төрийн ордонд УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй явагдах учиртай. Гэтэл УИХ-ын үйл ажиллагаа саатаад байна. Ёс зүйн дэд хороо хорь хоногийн өмнө материалаа гишүүдэд танилцуулсны дараа хуралдах хуультай. Гэтэл гэнэт өнөөдөр Ёс зүйн дэд хороог хуралдуулах тов зарласан. Үүнээс болж ирц бүрдэхгүй байна. УИХ-ын дарга, дэд дарга нар мөн эзэнгүй байна” гэсэн юм.

14 : 13
2018-11-29

С.Бямбацогт: ЖДҮ-тэй холбогдсон гишүүдэд арга хэмжээ авахгүй

УИХ-ын зарим гишүүн болон олон нийтийн шаардлагаар ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдтэй холбоотойгоор Ёс зүйн дэд хороог үдээс өмнө  хуралдуулахаар  тогтсон ч ирц нь хүрэхгүйн улмаас 14:30 хүртэл хойшлогдсон.  

Ёс зүйн дэд хороо Ёс зүйн дүрэмд тусгагдсан хариуцлагын санкцуудын хүрээнд гишүүдэд хариуцлага тооцдог. Гэхдээ өнөөдрийн хуралдаанаар ямар нэгэн дүгнэлт гаргахгүй, ёс зүйн арга хэмжээ авахгүй. Харин ашиг сонирхлын зөрчил  байгаа эсэх байвал яаж  шийдэх вэ гэдэгт л хариулт өгнө” гэдэг тайлбарыг тус дэд хорооны дарга  С.Бямбацогт хэллээ.

Өөрөөр хэлбэл, Ёс зүйн дэд хорооноос Ашиг сонирхлын зөрчлийн хууль зөрчсөн тохиолдолд мэдэгдэх үүрэгтэй аж.  Хэрэв зөрчил үүссэн гэж үзвэл тухайн гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй байх тухай УИХ-ын дэгийн тухай хуульд заасан байдаг.

10 : 32
2018-11-29

Ёс зүйн дэд хороогоор ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаан 50.7 хувийн ирцтэйгээр  эхлээд түр завсарлалаа.  Учир нь Ёс зүйн дэд хороо хуралдаж дуустал чуулганы хуралдааныг түр завсарлуулж өгнө үү гэж тус дэд хорооны дарга  С.Бямбацогт хүсэлт гаргасан юм.

Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Ес зүйн дэд хороог өнөө өглөө 09 цагт  хуралдуулахаар  зар өгсөн ч ирц хүрэхгүй байна. Ёс зүйн дэд хороо хуралдах хэд хэдэн шаардлага байгаа юм. ЖДҮ-тэй холбоотой асуудлууд үүссэнээс хойш иргэн Алтангэрэлээс  гишүүдэд  ёс зүйн хариуцлага хүлээлгэх  тухай  өргөдөл ирсэн. Мөн өмгөөллийн байгууллагаас   гишүүдийн ёс зүйн асуудлыг дэд хороогоор  хэлэлцүүлж санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү гэсэн  өргөдөл ирсэн. Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүд, сайд нарын асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлц гэсэн шаардлага хүргүүлсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Оюунчимэг нар мэдэгдэл хийсэн зэрэг ЖДҮХ сантай холбоотой асуудлаар Ёс зүйн дэд хороог хуралдуулах шаардлагатай байна  гэсэн өргөдөл, гомдлууд  ирсэн. Ёс зүйн дэд хороо хуралдахдаа хууль сахиулах байгууллагын харьяаллын дагуу шалгаж байгаа хэргийг давхар хянан шалгах ажиллагаа явуулахгүй гэж заасан байдаг. Үүний дагуу бид Прокурорын байгууллага руу бичиг явуулж холбогдох хариуг нь авсан.

Хоёрдугаарт “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас ЖДҮ-тэй холбогдсон нэр бүхий сайд нарт ашиг сонирхлын зөрчил үүсч байгаа учир хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү гэсэн өргөдөл ирсэн. Мөн УИХ-ын 27 гишүүнээс   ЖДҮ-тэй холбогдсон гишүүдэд ашиг сонирхолын зөрчил үүсч болзошгүй тул санал хураалтад оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн шаардлага хүргүүлсэн. Тиймээс дээрх асуудлуудыг Ёс зүйн дэд хороогоор авч хэлэлцэх зайлшгүй шаардлага  үүсээд байгаа тул чуулганы хуралдааныг түр завсарлуулж өгөөч" гэсэн юм.

Үүгээр чуулганы хуралдааныг түр завсарлууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж