УИХ-аас Гацууртын ордыг ашиглах шийдвэр гаргасантай холбоотойгоор Ноён уулыг аврах хөдөлгөөн байгуулагдаж, мөн иргэний хөдөлгөөнийхөнтэй хамтран өлсгөлөн хүртэл зарласан.
Тэгвэл Ноён уулын асуудлаар талуудын байр суурийг сонсох зорилгоор маргааш 11.00 цагт хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ.
Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, Шинжлэх ухааны академи, Иргэний нийгэм төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцох бөгөөд хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх "Иргэний танхим"-д зохион байгуулна.
Г.НАРАН