Засгийн газрын хуралдаан 16.00 цагт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2015.02.25-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан 16.00 цагт эхэлнэ

Долоо хоног бүрийн даваа гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан зарлагддаг ч энэ удаад хоёр хоногоор хойшлуулж, өнөөдөр зарласан. Тус хуралдаан 16.00 цагт товлогдсон байна.

Нийт долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэх бол дөрвөн асуудалтай танилцах аж. Хамгийн анхаарал татахуйц асуудлыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав оруулах юм байна. Тодруулбал, Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Казахстан улс хоорондын гэрээний төслийн тухай, мөн Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай асуудлыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар оруулж хэлэлцүүлэх аж. Танилцуулах асуудалд ихэвчлэн айлчлал багтжээ.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

  1.  

Хэлэлцээрийн төслийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

  1.  

Хорих  ангийн дэглэм өөрчлөн зохион байгуулах тухай

Д.ДОРЛИГЖАВ

  1.  

“Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээний төслийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

  1.  

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Гаалийн тарифын зөвлөлийн бүрэлдэхүүний тухай)

Д.ЭРДЭНЭБАТ

  1.  

Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай*

Д.ЭРДЭНЭБАТ

  1.  

“Боловсролын салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай

Л.ГАНТӨМӨР

  1.  

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай

С.ЧИНЗОРИГ

 

Танилцуулах асуудал

  1.  

Уул уурхайн сайдын гадаад томилолтын тухай*

С.БАЯРЦОГТ

  1.  

Эрүүл мэнд, спортын сайдын гадаад томилолтын тухай

С.БАЯРЦОГТ

  1.  

“Монголын эдийн засгийн чуулган-2015”-ыг зохион байгуулах тухай

С.БАЯРЦОГТ

  1.  

Дэлхийн ур чадварын олон улсын тэмцээнд оролцох тухай

С.ЧИНЗОРИГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж