Согтууруулах ундаа зарах насыг өндөрсгөх нь зөв гэжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

Согтууруулах ундаа зарах насыг өндөрсгөх нь зөв гэжээ

Согтууруулах ундаа зарах насыг өндөрсгөх нь зөв гэжээ

ОХУ-ын Олон нийтийн санаа бодлыг тандах төвийн судалгаагаар согтууруулах ундаа худалдаалах нас хязгаарыг дээшлүүлж 21 болгох зөв хэмээн судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх нь буюу 78 хувь нь үзжээ. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар согтууруулах ундаа худалдан авч болох нас нь 18 юм.

Харин судалгаанд хариулагчдын 21 хувь нь үүнийг дэмжихгүй гэжээ.

ОХУ-ын Ерөнхий сайдын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Татьяна Голикова архидан согтуурахтай тэмцэх ажлын хүрээнд согтууруулах ундаа худалдаалах насыг өндөрсгөх хэрэгтэй хэмээн мэдэгдэж байсан юм.

Судалгаанд оролцогчдын хоёр хүн тутмын нэг нь согтууруулах ундааны хэрэглээ нь хүн амын ажиллах чадвар, улс орны үйлдвэрлэлийн бүтээмжид сөргөөр нөлөөлж байгаа гэж үзсэн байна. Мөн 46 хувь нь хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаан нь архидан согтуурахтай холбоотой гэжээ. Харин 44 хувь нь гэр бүлийн таагүй харилцааны шалтгааныг архитай холбон үзжээ. Ажлаа алдсан иргэдийн 42 хувь нь архинаас үүдэлтэйг судалгаа бас харууллаа. Гэмтэл бэртэл авсан иргэдийн гуравны нэг нь согтуу байхдаа гэмтэж бэртсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж