Оросын эрдэмтдийн туршиж байгаа ХДХВ-гийн халдвартай иргэдийн эмчилгээнд хэрэглэх эм ойрын 2-3 жилийн дотор зах зээлд гарна хэмээх ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын албаны тэргүүн Анна Попова РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Энэ эмийг одоо клиникийн түвшинд туршиж байгаа ажээ.
“Энэ эм ойрын 2-3 жилдээ зах зээлд гарна гэдэгт бид ихээхэн найдаж байна. Шинэ эм үр дүн сайтай байж, халдвар авсан өвчтөнүүд өргөнөөр хэрэглэх боломжтой байх болно гэж тооцоолж байгаа” хэмээн тэр хэлсэн байна.
Анагаах ухааны салбарын дэвшилтэт технологийг ашиглан нэг дор хэд хэдэн эмийн туршилт явагдаж байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ