Оросын Чанарын алба алимны  шүүсний чанарыг шалгав

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

Оросын Чанарын алба алимны  шүүсний чанарыг шалгав

Оросын Чанарын алба алимны  шүүсний чанарыг шалгав

ОХУ-ын Чанарын алба алимны савласан шүүсний чанарт шалгалт хийж дууссан байна. Шалгалтаар бүтээгдэхүүний найрлагад хүний биед хор учруулж болохуйц бодис байгаа эсэхийг тодруулахыг зорьсон байна. Шүүс гэдэг бол хиймэл амт оруулагч, хүнсний будгийг устай хольсон шингэн гэсэн ойлголт хүмүүсийн дунд түгээмэл байдгийн хариуг энэ шалгалтаар өгөхийг зорьжээ.

Чанарын албаны шинжээчийн баг Оросын зах зээлд хамгийн түгээмэл борлогддог 33 нэрийн алимны шүүсийг 38 үзүүлэлтээр шалгажээ. Үүний дөрөв нь импортын брэнд байжээ. Тодруулбал, Армян, Беларус, Серби, Францаас орж ирдэг дөрвөн шүүсийг шинжилгээнд хамруулсан аж.

Шалгалтын дүн гарахад Краснодарийн хязгаарт үйлдвэрлэж байгаа алимны шүүснүүд хамгийн сайн чанартай байжээ. Краснодарийн хязгаарт үйлдвэрлэж байгаа таван төрлийн шүүс, мөн Липецк мужид үйлдвэрлэдэг дөрвөн төрлийн шүүс хамгийн сайн чанартай байжээ. Үүнээс гадна Волгоград, Москва, Самара, Петербург, Белгород, Адыгеягийн шүүснүүд мөн сайн үзүүлэлттэй байжээ.

Нийтдээ 33 нэрийн шүүснээс 21 нь чанарт тэнцсэн байна.

Гэхдээ 33 шүүсний алинаас ч хүний биед хор болохуйц бодис  илрээгүй, чихэр оруулагч, амтлагч консервант хэрэглээгүй, синтетическ гаралтай өнгө оруулагч илрээгүй байна. Ингэснээр иргэдийн дунд байдаг шүүс бол найруулсан ус гэдэг ойлголтыг няцаажээ.

Гэхдээ натрийн давсны шаардагдах хэмжээнээс илүү гарсан зургаан тохиолдол илэрсэн нь тухайн шүүсэнд хэрэглэсэн ус сайн цэвэршүүлсэн ус биш гэдгийг харуулж байна хэмээн шалгалтын материалд дурджээ. Харин нэг брэндийн шүүс алимны шүүс гэсэн үзүүлэлтэд огт таараагүй байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж