Аутизм бол бэрхшээл биш | News.MN

Аутизм бол бэрхшээл биш

Аутизм бол бэрхшээл биш

Б.Ерөөлт, 16 настай, ширээний теннис, усан спорт, төгөлдөр хуур тоглох дуртай, хэд хэдэн тэмцээнээс шагнал авсан. Аутизмтай гээд энгийн сургуульд авахгүй тул эцэг эх нь гадаад, дотоодод хувийн, тусгай сургуульд сургаж байна.

Нээлттэй нийгэм форум нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чанартай боловсрол эзэмших тэгш эрхийг хамгаалахаар ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллага бөгөөд эцэг эхчүүдийн холбоодтой хамтран асуудал дэвшүүлсэн цуврал видео бэлтгэн, олон нийтэд хүргэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхдийн л адил сонирхол, хүсэл мөрөөдөлтэй, мөн авьяас чадвартай. Тэдний эцэг эх нь хүүхдээ сургуульд сурч, эрдэм мэдлэгээ зузаатган, авьяас чадвараа улам хөгжүүлж, үеийн найзуудын хамтаар хүсэл мөрөдөлдөө алхам алхмаар ойртож байгаад баяртай байна. Гэвч бусад хүүхдэд элдэв асуудалгүй олддог сургуульд сурах боломжийн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд олон саадыг давж, уйгагүй зүтгэх хэрэгтэй болдог.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд боловсролын хүртээмжийг тэгш болгож, нийгмийн шударга ёсыг тогтоох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чанартай боловсрол олгох замаар халамж хүртэгчдийн тоог бууруулж, татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх өөрсдийн санал, бодлогын шийдлийг энэхүү видеогоор санал болгож байна.

БЭЛТГЭСЭН: НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХБИ 2018-11-29 202.179.27.143

Үнэндээ Монголд аутизм, Дауны хамшинж, бусад бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээж авдаг сургуулиуд маш цөөхөн бий. Тусгай хэрэгцээт боловсролын тогтолцоог нийгмийн үйлчилгээний тогтолцоотой зөв уялдуулах бодлого хэрэгтэй. Хамгийн гол зүйл нь эцэг эхийн оролцоо, хичээл зүтгэлээр л ийм хүүхдүүд нийгэмд орж өөрийн гэсэн байр сууриа эзлэх боломжийг хүртэж байна. Тэрнээс ийм хүүхдүүдэд дэндүү хаалттай, бас дэндүү харгис ханддаг нийгэм. Хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгмийн ойлголтыг эхэлж өөрчлөх хэрэгтэй.

Avatar

судлаач 2018-11-29 103.11.195.19

Тусгай, тусгай гээд тусад нь ялгаад байхаар нийгэм хүлээж авахгүй байгаа юм биш үү? хамтаар нэг цэцэрлэг, сургуульд явуулахаар хүүхдүүд биш багш, бусад хүүхдийн эцэг эхээс их дургүйцэл ирдэг. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хамт тоглож өсөөгүй насанд хүрэгчид л хамгийн их дургүйцдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж