Ньюс хөтөч: Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэнэ

Ньюс хөтөч: Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР 

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн 5 давхрын 502 тоот хурлын танхимд “Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагаа болно
  • НҮБ-ын хурлын танхимд “Худалдааг хөнгөвчлөх санаачлага болон тээвэр логистикийн салбарт тулгамдаж буй асуудлууд” сэдвийн хүрээнд семинар, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдана

09.30

  • Хангарьд ордонд НИТХ-ын ээлжит XX хуралдаантай. Хуралдаанаар Нийслэлийн 2019 оны төсөв батлах тухай, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Концессийн зүйлийн жагсаалт шинэчлэн батлах тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ. Холбоо барих утас:70119921, 88084523
  • “Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтны улсын IV зөвлөгөөн” МҮЭСТО-д болно. Холбоо барих утас: 99203600

10.00

  • УИХ-ын чуулганы хуралдаантай
  • Эрүүл мэндийн яамнаас “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна.
  • Тээврийн цагдаагийн албаны Төв байрнаас зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах зорилго бүхий “Зам тээврийн ослоор хохирсон иргэд, тэдний ар гэрийнхний дуу хоолойг хүргэх өдөр” арга хэмжээ эхэлнэ. Холбоо барих утас:93049999, 99186496

10.30

  • Архивын ерөнхий газарт тус газрын Лавлагаа, үйлчилгээний төвийн нээлт болно.

11.00

  • Тамхины импортын татвар, онцгой албан татвар ба хууль бус тамхины нөхцөл байдал сэдэвт хэвлэлийн бага хурал Новотел зочид буудлын 2 дугаар давхрын хурлын танхимд болно.
  • Үндэсний мэдээллийн төвд "Хүүхдийн түлэгдэл-Эцэг эхийн хариуцлага 2" аяны талаар НЭМҮТ, ГССҮТ-ийн Түлэнхийн тасаг, ГБХЗХГ, ОБЕГ-аас мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 89007791, 90110908
  • АТГ-ын санаачилгаар Нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар смарт карт ХХК-тай "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурна. Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа АТГ-ын Олон нийтийн төвд болно.

12.00

  • MN-Мэдээллийн төвд “Түмний-76” сошиал сонгон шалгаруулалтын талаар “Эх орон хөгжил дэвшил” ТББ-аас мэдээлэл хийнэ.

14.00

  • Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь Олон улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол улсын хүүхэлдэйн театртай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудад ”Нууцын эрэлд“ хүүхдийн жүжгийг үнэ төлбөргүй үзүүлнэ.Жүжиг хүүхдийн театрт болно.
  • Гоо сайхны брэндүүд МҮХАҮТ-д Кластер байгуулах Санамж бичигт гарын үсэг зурна. Үйл ажиллагаанд “Монос косметикс”, Lhamour брэнд, Мон крем, Ич крем зэрэг дотоодын гоо сайхны 10 гаруй компани, TRAM төслийн баг оролцоно. Арга хэмжээ МҮХАҮТ-ын 507 тоот танхимд болно. Холбоо барих утас: 99090339
  • Төрийн ордонд “Мэс засалчдын анхдугаар чуулган” болно. Холбоо барих утас: 99179899, 86885060
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж