Малайзын хаантай гэрлэсэн Оросын мисс | News.MN

Малайзын хаантай гэрлэсэн Оросын мисс

Малайзын хаантай гэрлэсэн Оросын мисс

Москвагийн гоо бүсгүйн 2015 оны тэмцээнд тэргүүн байрыг эзэлж байсан загвар өмсөгч Оксана Воеводина Малайзын хаантай ураг барилдсан тухай мэдээлэл цахим ертөнцийг шуугиулж буй. Энэ долоо хоногийн “Хүмүүс” буландаа бид Оксана Воеводинаг онцолж байна.

 

Түүний жинхэнэ нэр нь  Ксения Дягилева бөгөөд загвар өмсөгч болсноосоо хойш нэрээ өөрчилсөн гэх ч ямар шалтгаанаар ингэх болсон нь тодорхойгүй байна. Ямартай ч тэрбээр нэрээ солихоос цааргалдаггүй нэгэн гэдэг нь исламын шашинтан болж, Малайзын хаантай гэрлэхээсээ өмнө нэрээ Рихана болгож, дахин өөрчилсөн гэдгээс харагдаж байгаа юм.

Оксана аавынхаа хамт

Оксана Воеводина нь 1993.07.10-ны өдөр ОХУ-ын Ростов на Дону хотод төрсөн, айлын ганц хүүхэд.  Аав нь мэс заслын эмч мэргэжилтэй боловч одоогоор хувийн бизнесээ амжилттай эрхлэн явуулж буй чинээлэг эрхэм юм.

Оксана Воеводина Г.В.Плехановын нэрэмжит эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагаар төгсөж, хожим нь Лондонд мэргэжил дээшлүүлсэн, англи хэлээр чөлөөтэй ярьдаг нэгэн ажээ.

Гоо бүсгүйн тэмцээний ялагч болсноосоо хойш салбартай нэлээдгүй нэр хүндтэй болж, Хятад, Тайвань улс руу загвар өмсөх, зар сурталчилгаанд тоглох ажлаар байнга явдаг болсон төдийгүй энэ үедээ ирээдүйн нөхөр, Малайзын хаантай танилцсан байна.

Түүний биеийн өндөр нь 170 см, биеийн харьцаа нь 85:59:90 см юм. Төрөлхийн гоо үзэсгэлэнтэй, гуалиг биетэй түүнийг найз нь Москвагийн гоо бүсгүй тэмцээний оролцогчдын шалгаруулалтад хамтдаа явахыг гуйснаар загварын ертөнцөд анхлан хөл тавьжээ. Сонирхолтой нь Оксана тус тэмцээнд тэргүүн байрыг эзэлсэн ч найз нь анхан шатны шалгаруулалтаасаа л хасагдсан гэдэг. Оксанагийн ээж нь ч бас ЗХУ-ын үед гоо бүсгүйн тэмцээнд оролцож байсан аж.

Сайхан зүс царайнаас гадна тэрбээр багаасаа бүжиг болон олон төрлийн хөгжмийн зэмсгээр хичээллэсэн урлагийн авьяастан. Түүнчлэн фото зураг дарах хоббитой, хувцас, гоёл чимэглэлийн загвар зохион бүтээдэг бөгөөд заримдаа захиалгаар гоёлын хувцас урлан зардаг байв. Өөрийн гэсэн хувцасны брендтэй болох, мөн нэвтрүүлэгчээр ажиллах нь түүний мөрөөдөл юм.

Өдгөө дөнгөж 25 настай тэрбээр загвар өмсөгчийнхөө хувьд залуучуудын дунд, мөн цахим ертөнцөд их алдартай байжээ. Төрөлхийн гоо үзэсгэлэнгээ гайхуулсан, нүцгэн шахуу зургаа инстаграм хуудсандаа ихээр хийдэг байсан ч гэрлэснийхээ дараа цахим ертөнц дэх бүх хэрэглэгчийн хаягаа устгаж, зугаа цэнгэлийг эрхэмлэдэг амьдралын хэв маягаасаа ч татгалзжээ.

Тэрбээр 2018 оны дөрөвдүгээр сард исламын шашинтан болж, нэрээ “Рихана” болгон өөрчилж, толгойн боолт зүүх болсон гэдгээ инстаграм хуудсаараа зарласан байна. Энэ нь магадгүй исламын шашинт Малайз улсын хаантай гэрлэх замынхаа эхлэлийг тавьсан хэрэг ч байж болох юм.

Орос эмэгтэйчүүдийн хувьд сүүлийн үед исламын шашинтан болж, баян хүнтэй суух явдал элбэг болжээ. Оксанаг ч бас өөрөөсөө олон насаар ах хүнтэй, хайр сэтгэлийн ул мөр ч үгүй хурим хийсэн хэмээн оросууд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Түүний тухай, “мөнгөнд дуртай, хааны татвар эм болсон, сүүлийн үеийн залуучууд мөнгөнөөс өөр юу ч мэдэхээ байсан” зэргээр цахим орчинд шүүмжлэх болжээ.

Оксана нь өөрөөсөө 24 насаар ах, 49 настай Малайзын султан 5-р Мухаммед Фаристай гэрлэсэн. Малайз нь хаант засаглалтай бөгөөд Мухаммед Фарис нь 2016 онд эцгээсээ хаан ширээг өвлөн авчээ. Харин Малайзын хуулинд зөвхөн Малайзын иргэн л хатан болох эрхтэй тул Оксана хааны “эхнэр” гэдгээс өөрөөр цоллуулах боломжгүй аж.

Тэдний хурим саяхан буюу арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Москва хот дахь “Барвихагийн концертын танхим”-д болжээ. Хуримын үеэр Малайзын ардын дуу эгшиглэж, сүйт залуу нь малай үндэстний хувцас өмссөн бол сүйт бүсгүй чамин цагаан даашинзыг өмсчээ. Хуримын ёслолыг исламын шашинтны ёсоор ямар ч архигүй хийсэн бөгөөд зочдод зөвхөн халал хоолоор үйлчилсэн байна.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

k 2018-11-29 73.181.73.133

Salaad huuhdee huleen zovshoorohgui geed boon sensaaysi bolj bgaa shdee

Avatar

шавар 2018-11-29 49.0.212.97

Ёстой жинхэнэ баян хааны боовны хөхүүр байна даа

Avatar

Хабиб 2018-11-29 213.143.49.19

Чехийн мисс бас мусалман болсон байна лээ

Avatar

Зочин 2018-11-29 202.179.25.104

Орос эрчүүдийн туйлын мөрөөдөл нь архин нууранд живж үхэх, орос хүүхнүүдийнх нь баян хужаатай суугаад алга болох

Avatar

;kkkkkkk 2018-11-29 66.181.180.238

Орос хуухнууд мунгутэй бол юутай ч сууна,

Avatar

Хабиб 2018-11-29 84.78.18.68

Монгол хүүхнүүдийг бодход орос хүүхнүүд царайгаар ч 100% илүү шүү. Монгол хүүхнүүдийн царай муутай дээр нь завхайг тоочвол….

Avatar

Зочин 2018-11-29 150.129.141.52

Hulmastai oros huuhen aav shiree huntei gerlejee.Nuhur ni udahgui butej uhne

Avatar

Зочин 2018-11-29 103.14.38.130

manai mongol busguichud harin juramtain bishuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж