Ривер Гарденд байр авах гэж байгаа бол одоо л цаг нь

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

Ривер Гарденд байр авах гэж байгаа бол одоо л цаг нь

Улаанбаатар хотод ногоон байгууламжийнхаа хэмжээ, арчилгаагаар өрсөлдөгчгүй гэж хэлж болох цорын ганц хотхон бол Ривер Гарден хотхон гэдэгтэй маргах хүн ховор биз. Тэгвэл Ривер Гарден хотхон та бүхэнд зориулан Шинэ жилийн урамшуулал зарласан байна. Тиймээс уншигч та тус хотхонд байр авахаар сонирхож байгаа бол одоо л хамгийн тохиромжтой цаг үе нь юм.

Ривер Гарден хотхоны 401-403 дугаар байрнуудын 118м2-214м2 талбайтай 4-5 өрөө орон сууцнуудаас 2018 оны 12 дугаар сарын 25-ны дотор захиалсан захиалагч бүрт RIVER CLUB спорт комплексоор 2 жил хүртэлх хугацаанд гэр бүлээрээ үйлчлүүлэх эрх, мөн тус клубын таеквондогийн дугуйлан эсвэл “СЭЛЭНГЭ ПРЕСС” хөл бөмбөгийн клубын дэргэдэх дугуйлан, “CHINGGIS CHESS” шатрын клуб, “АЛЛЕГРО” хөгжмийн сургуульд хүүхдүүдээ 1 жил хүртэлх хугацаанд хичээллүүлэх эрх бэлэглэнэ. Эдгээр хөнгөлөлт урамшууллууд нь төлбөрийн нөхцөлөөс хамаарсан хөнгөлөлт, урамшуулал дээр нэмэлтээр өгч буй гэдгээрээ онцлогтойг дурьдаж байсан нь захиалагчдадаа барьж буй илүү бодит урамшуулал, бэлэг мэт санагдлаа.

Гэр бүлийн гишүүн бүрт таалагдах, тэдэнд хэрэгтэй дээрх бэлгүүдийг сонгохдоо юун түрүүнд хүүхдийн оюуны болон бие бялдарын хөгжлийг анхааран үзсэн нь харагдана.  Ривер Гарден хотхон нь хүүхдийн тоглоомын хэд хэдэн талбайтай бөгөөд тэдгээр нь бага, дунд, өсвөр насныханд зориулсан ялгаатай тохижилттой. Энэ нь хүүхдийн аюулгүй байдал, тоглоомын хүртээмжтэй байдлыг бодолцон хийгдсэн байдаг ба ухаалаг утас, интернет хэрэглээнээс татгалзаж өөрсдийн бие бялдраа хөгжүүлэн бие биентэйгээ амьд харилцаа үүсгэн тоглож, чөлөөт цагаа өнгөрөөх боломжийг хотхоны оршин суугчдын хүүхдүүддээ олгож байгаа юм. Мөн хүүхдийн тоглоомын талбайнаас гадна оршин суугчдын амарч, зугаалах хэсэг автомашины хөдөлгөөнөөс тусгаарлагдсан нь хүүхдүүд нь харгалзах хүнгүйгээр гадаа тоглож, улмаар бие даах чадварт нь эерэг нөлөө үзүүлсэн тухай нэгэн ээж хуучилсан юм.

Дээрх бэлэгнүүдээс гадна, Итали гэр ахуйн барааны СOINCASA дэлгүүр, ЭРДЭНЭТ ХИВС, BELLA BEAUTY SALON, RIVER KITCHEN зэрэг Ривер гарден хотхонд үйл ажиллагаа эрхэлж буй үйлчилгээний газар тус бүрээр үйлчлүүлэх 1 сая төгрөг хүртэлх эрх бэлэглэх аж.

Бэлэг үүгээр дуусаагүй ээ. Шинэ захиалагчийн урьдчилгаа төлбөрийн хэмжээнээс шалтгаалаад худалдан авч буй орон сууцны нийт үнийн дүнгээс 20% хүртэлх, 30 хүртэлх сая төгрөгний (захиалагчийн хөнгөлөлт) нэмэлт хөнгөлөлтийг эдлэх боломжтой.

Ривег гарден хотхоны талаар илүү их мэдээллийг www.rivergarden.mn сайтаас аваарай.

Энэ хотхонд амьдарснаар цэвэр эрүүл агаар бүхий тав тухтай орчинд дугуй унах, хотхоноороо алхах зэргээр таны гэр бүл болон үр хүүхэд тань эрүүл амьдралын хэв маягтай болж төлөвшинө гэдгийг оршин суугчид нь батлан хэлж байлаа. Тиймээс, та Ривер гарден хотхонд байр авахаар сонирхож байгаа бол одоо авахад хамгийн тохиромжтой үе. Энэ бол зөвхөн бууриа сэлгэж буй хэрэг огт биш бөгөөд эрүүл амьдралын хэв маяг бүхий шинэ амьдралын эхлэл, өөртөө болон гэр бүлийнхэндээ хийж буй ухаалаг хөрөнгө оруулалт юм. Тиймээс энэ шинэ боломжийг бүү алдаарай.

Шинэ жилийн урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: https://hubs.ly/H0fD9s70 болон 7577-7577 дугаараас авна уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж