Өвөрхангайчууд Хүүхдийн номын ордонтой боллоо

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

Өвөрхангайчууд Хүүхдийн номын ордонтой боллоо

Өвөрхангайчууд Хүүхдийн номын ордонтой боллоо

Өвөрхангай аймаг энэ оныг Хүүхэд хөгжил хамгааллын жил болгон зарлажээ. Хүүхэд залуусын  сурч хөгжих боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн олон бодитой ажил хийж буйн нэг нь Хүүхдийн номын ордон болж байна.

Өвөрхангайчуудын 100 хүний гуанз гэж нэрлэгддэг хоёр давхар барилгыг засч нэгдүгээр давхарт нь Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулж, хоёрдугаар давхрыг нь Хүүхдийн номын өргөө болгон засч тохижуулсан аж. Ийм ажил хийх гэж буйгаа аймгийн удирдлага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст дуулгаж санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм байна. Хүүхдийн хөгжилд тустай энэ ажлыг дэмжиж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас 50 сая төгрөгийг шийдэж өгчээ. Аймгийн номын сангийн салбар болон байгуулагдсан Хүүхдийн номын ордон хоёр ээлжээр 300 хүүхдэд үйлчлэх боломжтой. Цаашдаа  тусгай болон гэр бүлийн уншлагын танхимтай болох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

С.САРАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж