Хар тогорууны эх нутаг Монгол биш

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

Хар тогорууны эх нутаг Монгол биш

Хар тогорууны эх нутаг Монгол биш

Монголын шувуу хамгаалах төвөөс Хар тогоруу Grus monacha)-ны нүүдлийн анхны судалгааг өнгөрсөн зун хийжээ. Судалгааг  Дорнодын Улз гол, Түргэний цагаан нуураас эхлүүлсэн байна. Хар тогоруу нь Монголд үрждэггүй бөгөөд зөвхөн зусдаг аж. Агнахыг хориглосон ховор зүйлийн энэ шувуу Дорнод аймгийн Баяндун сумын Түргэний цагаан нуураас хөдлөөд Хөх нуураар дамжин хойш эргэж, Оросын Тарь нуур, Онон голын ай сав, түүнээсээ зүүн эргэн урагшилсаар Амар мөрөнд хүрээд тэндээсээ уруудан Хятадын зүүн хойд хэсэгт саатдаг. Одоо Японд очсон байгаа гэнэ. Судалгааны дүнгээр Монгол зусдаг хар тогоруу Японд өвөлждөг нь урьдчилсан байдлаар батлагджээ.

Монголын шувуу хамгаалах төвөөс Зүүн бүсийн ховор шувуудын нүүдлийн судалгааны хүрээнд дээрх ажиглалтыг явуулжээ. Мөн Олон улсын хэмжээнд ховордож буй Хонин тоодгийн Otis tarda судалгааг явуулж найман тоодогт сансрын дамжуулагч зүүжээ. Ингэснээр зүүн бүсийн тоодгийн нүүдлийн замналыг тогтоох, тэдгээрийн үржлийн үеийн болон нүүдлийн үеийн хамгаалах шаардлагатай газар нутгийг тодорхойлох боломж бүрдэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж