Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан 11 дүгээр сарын 22-ны өдөр тор ашиглан загас барьж байсан иргэдийг илрүүлэн шалгаж байна. Эдгээр иргэдийн зарим нь өнгөрсөн онд мөн зөвшөөрөлгүйгээр загас барьж, худалдан борлуулж байжээ. Түүнчлэн тус хамт олон зэрлэг гахай, цагаан зээр, тарваганы хөлдүү тулам, цурхай, зэвэг загас болон жонш, байгалийн өнгөт чулуу хууль бусаар тээвэрлэж явсан зэрэг зөрчлийг илрүүлж холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.
Тус аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, малын хулгайг таслан зогсоох, мал амьтны халдварт өвчин, осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Хяналт шалгалт-2018” нэгдсэн арга хэмжээг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа аж.
Эх сурвалж: МХЕГ
Холбоотой мэдээ