Үндэсний урлагийн их театрын дэргэдэх “Эрхэмсэг” мэргэжлийн бүжгийн хамтлаг ирэх сарын 6-нд “Хувьсахуй” тоглолтоо үзэгчд түмэнд хүргэхээр болжээ.
Тоглолтод улс үндэстний болон орчин үеийн бүжгийг үзүүлэх юм байна. Мөн “Харанга” хамтлагийн дуучин, гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар нар оролцож ая дуугаа өргөнө. Тоглолт “Корпорейт” зочид буудалд болох юм. Бүжигтэй, дуутай нэгэн үдшийг өнгөрөөхийг хүсвэл “Хувьсахуй” тоглолтыг сонирхож болох нь ээ.
Онцолход “Хувьсахуй” хамтлагийнхан 2015 оноос эхлэн жил бүр уран бүтээлийн тайлан тоглолтоо үзэгчдэд хүргэжээ.
С.САРАН
Холбоотой мэдээ