Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг тэргүүллээ

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг тэргүүллээ

Нийслэлийн цагдаагийн газрын Удирдлага зохион байгуулалтын хэлтсээс дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын шилдэг тасаг шалгаруулах ажил мэргэжлийн анхдугаар уралдааныг зохион байгууллаа.

Энэхүү уралдаанд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг тэргүүлж, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг дэд байр, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг гутгаар байрт шалгарсан юм. Анхдугаар уралдаанд амжилттай оролцон тэргүүн байр эзэлсэн алба хаагчдыг албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн 20 хувь, хоёрдугаар байр эзэлсэн бол 15 хувь, гуравдугаарт шалгарсныг 10 хувиар шагнаж, оролцсон бүх алба хаагчийг 5 хувиар урамшуулсан нь онцлог байлаа.

Нийслэлийн найман дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн 16 баг мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж, мэндчилгээ болон албаны үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн актын хүрээнд боловсруулсан 5 үе шаттай даалгаврыг гүйцэтгэсэн. Мөн Шуурхай удирдлагын тасгийн дарга нар эсээ бичиж удирдах албан тушаалтны мэдлэг, ур чадвараа сорьсон билээ. Энэ уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулна.

Эх сурвалж: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж