Тусгай хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн санд лэнд менежер програм нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

Тусгай хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн санд лэнд менежер програм нэвтрүүллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дүгээр хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 78 дугаар тогтоолоор батлагдсан “Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар нь тусгай хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн санд Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлж байна.

Энэхүү бүртгэлийн систем нэвтэрснээр  тусгай хамгаалалттай газар нутагт нэгж талбарын ашиглагч нарын мэдээлэл нь өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжиж засварлагдан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбогдохоос гадна иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудад үзүүлж буй газрын харилцааны үйлчилгээг цахимаар дамжуулан нээлттэй ил тод хүргэж, цаг хугацаа орон зайнаас үүссэн үйлчилгээний хоцрогдол арилна гэдэгт итгэж байна хэмээн БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл хэллээ.

Тус систем нь улсын хэмжээний мэдээллийн санг бусад төрийн байгууллагуудын үүсгэсэн олон төрлийн мэдээллийн сангуудтай холбож мэдээлэл солилцох боломжийг бий болгох, иргэд, аж ахуйн нэгжүүд газрын төлбөр, татварын төлөлтийг цахим болон гар утас ашиглан төлөх, хянах боломжийг бүрдүүлэх ба  нотариат, банк санхүүгийн байгууллагууд болон бусад эрх бүхий байгууллагуудтай бодит агшны мэдээллийг солилцох боломжийг бүрдүүлэх юм.

Түүнчлэн нийт 33 хамгаалалтын захиргаадад нэгдсэн стандарт бүхий нэг систем ашиглаж, 30 гаруй төрлийн өргөдлийн бүртгэл, түүний шийдвэрлэлт, 41 төрлийн тайлан мэдээ автоматжиж, 10 гаруй төрлийн хяналт шалгалтыг автоматаар хийх боломж бүрдэх юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж