ОХУ Крымд пуужин байрлуулна

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

ОХУ Крымд пуужин байрлуулна

ОХУ Крымд пуужин байрлуулна

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Украинтай холбоотой хэрэг явдлаас үүдэн Крымд S-400 пуужингийн системийг байршуулах болсныг өнөөдөр /2018.11.28/ мэдэгдлээ.

Риа агентлагийн мэдээлснээр тус пуужингийн системийг энэ оны эцэс гэхэд бүрэн суурилуулж, ажиллагаанд оруулахад бэлэн болгох юм байна.

Крымийн хойгийн усан нутаг дэвсгэрт өнгөрсөн Ням гаригийн шөнө /2018.11.26/ОХУ-ын эргийн хамгаалалтынхан Украйны тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоц руу гал нээн, олзолж авсан билээ.

Керченскийн гүүрний ойролцоо, Азовын тэнгист болсон тус хэрэг явдалтай холбоотойгоор Украины ерөнхийлөгч Петр Порошенко санаачилсан дайны тухай хуулийг өргөн барьж, дэмжигдсэнээр өнөөдрөөс эхлэн /2018.11.28/ нэг сарын турш Азов болон Хар тэнгистэй ойролцоох Украины арван бүс нутагт байлдааны бэлэн байдал зарлахаар болсон байна.

Оросын армийн агаарын довтолгооноос хамгаалах хамгийн шилдэг зэвсэг болох S-400 нь бүх төрлийн нисэх онгоц болон пуужинг 4.8 км/секунд буюу цагт 17000 километрийн хурдтайгаар устгах хөдөлгөөнт пуужингийн систем юм. Тус систем нь 400 хүртэлх километрийн зайд байгаа 27 хүртэлх километр өндөрт нисэж буй байг устгах чадвартай гэнэ.

Эх сурвалж: Ройтерс

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж