Улстөрийн 14 нам Засгийн газрыг дэмжихээ илэрхийлэв | News.MN

Улстөрийн 14 нам Засгийн газрыг дэмжихээ илэрхийлэв

Улстөрийн 14 нам Засгийн газрыг дэмжихээ илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-д суудалгүй 14 намын  төлөөллийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтад Иргэний зориг, ногоон нам, Уламжлалын нэгдсэн нам, Эмэгтэйчүүдийн үндэсний нам, Иргэний хөдөлгөөний нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Ардчилсан хөдөлгөөний нам, Хамаг монгол хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн нам, Монголын хүний төлөө намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар ирсэн байна.

20 гаруй жилийн турш бугшсан идээ бээрийг шахаж, нийгмээ эрүүлжүүлэн, шударга ёс тогтоох гэж зүтгэж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэмцлийг намуудын дарга нар дэмжиж байна гэдгээ илэрхийллээ. Тухайлбал:

МУНН-ын дарга Б.Батболд: Төрд их цэвэрлэгээ хийж, тогтолцооны хямралыг засах гэж байгааг 100 хувь дэмжиж байна. Хийж байгаа өөрчлөлт, шинэчлэлийг нийгмийн захиалга гэж үзэж байна. Эрч хүчээ алдахгүй байхыг хүсье. Итгэл байгаа учир ард түмэн маш их дэмжиж байгаа шүү. Засгийн газрыг огцруулбал үндэстний талцал, хагарал, үймээн самууны эх болох аюултай.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг: Төрөө цэвэрлэх, нам дамжсан бүлэглэлийг зайлуулахаар тэмцэж байгааг дэмжиж байна. Асуудал Засгийн газарт бус, УИХ, УИХ-ын гишүүдэд байна. Засгийн газар тогтвортой ажиллах ёстой.

Хөгжлийн хөтөлбөр намын дарга О.Заяа: Шударга ёс тогтоохын төлөө, МАНАН-г устгахын төлөө зүтгэж байгаад баяр хүргэе. Дэмжиж байна.

Хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт: Төрийн ордонд хулгайч нар нүүрлэснийг зоригтой илчилж, тэмцэж байгаад амжилт хүсье.

Эмэгтэйчүүдийн үндэсний намын дарга Б.Саранцэцэг: Шинэчлэлийн төлөөх үйлсийг дэмжиж байна.

Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Д.Сүхжаргалмаа: Нийгэм шударга ёсыг хүсч байна. Иргэдийн хүлээж байгаа их хүлээлтийг биелүүлээрэй.

Хамаг монгол хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одсүрэн: Шударга бус, авлигад идэгдсэн нийгмийг өөрчлөх гэж байгааг дэмжиж байна.

Ард түмэн Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг  хүсч байгаа. Иргэд  хоол, цалин хөлс гэхээсээ илүү нийгэмд шударга ёс тогтоож өгөх, нам дамжсан бүлэглэлийг зайлуулахыг хүсдэг гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Үүний төлөө зүтгэж байгаа энэ үед УИХ-д суудалгүй улстөрийн намууд дэмжиж, цаашид хамтран ажиллая гэж байгаад талархал илэрхийлэв.

Намуудын дарга нар мөн Үндсэн хууль болон Улстөрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх цаг болсон гэж үзэж байгаатай санал нэг гэдгээ хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mongolchuud 2018-11-28 99.203.14.103

МОНГОЛЧУУД БИД ОДОО Л НЭГДЭЖ ТӨРД ШУРГАЛСАН АВИЛГАЧ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН МИЕЭ ХҮЗҮҮГҮЙ НАРЫН ҮҮСГЭСЭН МАНАНГИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ УСТГАЖ ТӨРӨӨС ТӨРСӨН 30 ГЭР БҮЛИЙН ОЛИГАРХУУДЫГ ЗАЙЛУУЛАХ АГУУ ТҮҮХИЙГ БИЧИЛЦЭЦГЭЭЕ\nХҮРЭЛСҮХ ДАРГЫГ ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ

Avatar

Зочин 2018-11-28 99.203.14.103

МОНГОЛЧУУД БИД ОДОО Л НЭГДЭЖ ТӨРД ШУРГАЛСАН АВИЛГАЧ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН МИЕЭ ХҮЗҮҮГҮЙ НАРЫН ҮҮСГЭСЭН МАНАНГИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ УСТГАЖ ТӨРӨӨС ТӨРСӨН 30 ГЭР БҮЛИЙН ОЛИГАРХУУДЫГ ЗАЙЛУУЛАХ АГУУ ТҮҮХИЙГ БИЧИЛЦЭЦГЭЭЕ\nХҮРЭЛСҮХ ДАРГЫГ ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ

Avatar

Нараа 2018-11-28 202.131.225.150

Зөв ш дээ. Энэ хүмүүс дотор салбар салбартаа ажилаа мэддэг боловсролтой хүмүүс байгаа даа. Аливаа зүйл доороосоо эхэлж амьдрал дунд буцалж зөв бурууг ялгаад үзчихсэн тийм л хүмүүс үнэнч шудрагыг эрхэмлэж яваа даа. Амжилт хүсье. Тэднийг мөнгөөр харах хэрэггүй л болов уу.

Avatar

3-р ээлж хоолоо хүлээж байна уу? 2018-11-28 65.49.68.158

Хамгийн бат бөх ард түмний итгэлт МАН задарч хөнжилдөө хөлөө жийлцэж эхэллээ ашгүй гээд 3-р ээлжийнхэн их хошгорох боллоо. Х.Баттулыгн хорон санаа МАН-г дотроос нь задлан, дараа нь эзлэн түрэмгийлэх Исламын хит даварсан бүлэглэлийн арга барилаар сайн ажиллаж байгаа юм.

Avatar

Заваан харагдаж байна. 2018-11-28 65.49.68.155

Арчаагүй хэдэн намнууд л байна. Ард түмэн та нарыг хэзээ ч сонгохгүй. Хүрэлсүхийг дагавал ам тосдоно гэж горьдож байгаа юм байхдаа зайлуул. Наад Хүрэлсүх чинь ардаа АН-н луйварчдаар хамгаалуулчихаа байна.

Avatar

Зочин 2018-11-28 202.21.106.113

2-3 songuulid orsoldood suudal avch chadaagui namuudiig taraaj boldoggui um uu. Irged demjihgui bgaa ni todorhoi bna.

Avatar

б 2018-11-28 43.242.243.64

Зарим улсад байдаг шиг парламентад 2 сонгууль дараалан суудал авч чадаагүй намуудыг татан буулгадаг байвал таарна. Ард түмний ямар ч дэмжлэггүй нам нэртэй ганц хоёрхон хүний намуудыг бүгдийг нь татан буулгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-11-28 150.129.142.2

Намууд нэгдэж байна гэдэг чинь маш сайн байна .одоо эх орон ард түмнээ ,олгархуудаас салгах хэрэгтэй .Эх орноо одоо л хамгаалж ,бусад намууд нэгдэхгүй бол ,60 тэр бумынхан ,идэж ууж ,ханаж цадахгүй байгаа нь ,улс төрийг дэндүү доромжлож байна , намынхаан хүмүүсийг ,хөөж зайлуулах хэрэгтэй ,нэгч хүн үлдээх хэрэггүй .

Avatar

Зочин 2018-11-28 66.181.178.196

Улс төрийн шаар шавхаруунуудын бөөгнөрөл бна шүү дээ. Тэр зөнөж буй Занаа, Батболд гэж хогийн наху, Ганхуяг гэж
улс төр үймүүлсэн шавьжин хорхой, ашиг горьдсон нохойн гөлөг Бат ялалт гээд монголын ард түмэнд шившиг болсон нөхөд л бна даа. дөрөө дөрөөгөө олноо гэж энэ дээ Харин ч Хүүкийг гутааж өгч бнаааа

Avatar

иргэн 2018-11-28 202.9.43.124

ЭНэ нам нэртэй тамнууд болиоой

Avatar

Зочин 2018-11-28 202.21.106.124

Жижиг намууд энхрий хайрт МАН-даа элсээд,Хүрэлсүхийгээ сайн долооцгоо.

Avatar

Zochin 2018-11-28 122.201.31.170

Amia tavij bn daa alban tushaaliin tuluu ene Hurelsuh. Bas l yavahgui er bn doo hoorhii

Avatar

Зочин 2018-11-28 202.21.106.166

МОНГОЛЧУУД БИД ОДОО Л НЭГДЭЖ ТӨРД ШУРГАЛСАН АВИЛГАЧ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН МИЕЭ ХҮЗҮҮГҮЙ НАРЫН ҮҮСГЭСЭН МАНАНГИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ УСТГАЖ ТӨРӨӨС ТӨРСӨН 30 ГЭР БҮЛИЙН ОЛИГАРХУУДЫГ ЗАЙЛУУЛАХ АГУУ ТҮҮХИЙГ БИЧИЛЦЭЦГЭЭЕ
ХҮРЭЛСҮХ ДАРГЫГ ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ

Avatar

Зочин 2018-11-28 202.131.245.243

Чамайг хэн ч дэмжээгүй, чамд хэн ч санал өгөөгүй. Нам нь ялангуут чи австралиас гүйж орж ирээд Дон Жонкугийн боол болох тангараг өргөж байж өөрийн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг албаар унагасны шагналд нь ЕС болсон биз дээ?

Avatar

irged 2018-11-28 66.181.160.64

ene olon novshnuud xeregguiee. z**l

Avatar

зочин 2018-11-28 66.181.160.19

Улс орноо өөд нь татсан цэргийнхэн гэж би дуулагүй юм байна . Харин улс орноо газар дээрхи там болгосон цэргийнхэн, түүхэнд зөндөө . Энэ солиотой бага даргаас эртхэн л салцгаасан нь дээр байх шүү .

Avatar

Зочин 2018-11-28 202.131.245.243

Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс ч Засгийн газрыг огцруулах чиглэлийг намын бүлэгт хүргүүлснийг мөн дэмжсэн шийдвэр гаргасан юм. Энэ удаагийн хуралдаанаараа ч мөн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн байр сууриа нэгтгэж, өмнөх шийдвэрээ дахин нотоллоо.

Avatar

Зочин 2018-11-28 202.131.245.243

Бэлтгэл дэслэгч Үрэлсүгийг загалмайлсан эцэг Дон Жонку, ямаачин үхэрчин хүү Зикхай вирус, харгис феодал "балиус" Эрдэнэ ван гурав гондом шиг л ашиглаад хаячихлаа даа. Өнөөх нь мэдэхгүй л сүгсэлзээд байх юм. ККККККККККККККК

Avatar

Энэ үнэн бол 2018-11-28 203.91.116.154

ЭНэ үнэн бол арай бишээ. 14 нам МАН-ыг дэмжиж байгаа юмуу. Улс орон бүх талаараа сайхан байсан бол болж л байна. Ийм балай юмаа болио. Бөөн мөнгө гэсэн үг дээ

Avatar

иргэн 2018-11-28 64.119.27.207

овоо дэмжээд байсан ийм балай юм хийж байх гэж үүний оронд өнөөдөр Цэрэнбат Содбаатар хоёрыг огцрууллаа гэсэн бол чууулган болох өдөр ард түмэн талбайд гарч дэмжих байлааа ЖДҮчидтэйгээ явсан дээр Хүрэлсүх ээ

Avatar

иргэн 2018-11-28 43.242.242.6

Ард түмэн зайл гээд байхад л ард түмэн намайг дэмжиж байна гээд эргүүтээд байх юм. Ард түмний мөнгө хэдэн сайд нартайгаа нийлж хулгайлчаад, өөрийн төрсөн дүү У.Отгонбаяр нь ЖДҮ хаана байна тэнд явж байдаг гэнэ. Ийм л балиар дүр эсгэсэн өмхий луйварчид бүгд адилхан. Хамгийн их шударга ёс, хариуцлага ярьдаг хүн л хамгийн их хулгай хийдэг. Улстөрд Хүрэлсүх бол буг болтлоо л явлаа, шинэчлэх хийх шинэ хүн яав ч биш. Женкогийн тоглоом болж намаа л хуваалаа

Avatar

зочин 2018-11-28 139.5.217.48

Баримттай баригдсан Хулгайч нарыг өмөөрөөд баримтгүй хулгайг дарна гэдэг шударга ёс, эрэлхэг зоригийн шийж үү. Ичсэн хүн а**а гэдэг шиг Хүрэлсүх сайдын суудлын төлөө амиа тавихнь ээ.

Avatar

Зочин 2018-11-28 202.21.98.166

Төрийн мөнгийг хуваагаад идээд бай гэж байгаа юм у?

Avatar

Зочин 2018-11-28 139.5.218.62

Хөгийн реклам байна. Эд нар тэгээд ЖДҮ-чдийг дэмжиж байгаа юм биз дээ

Avatar

Reklam ihdlee 2018-11-28 119.40.100.66

Iimerhuu reklamnii pause-aa bolchih l doo Hukee

Avatar

Зочин 2018-11-28 66.181.176.199

Баахан Хүрэлсүхийн сэлэмний ир, жадны үзүүрүүд цугларчихсан уу. ЖДҮДС-ийн хулгайчидыг дэмжиж байгаа эдгээр нам нэртэй албан тушаал, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй нөхдүүд Хүрэлсүхэд хайртай болчихсон гэнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж