Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 15.00 цагт хуралдахаар товлосон. Хурлаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах "Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр"-ийн төслийн талаар зөвшилцөхөөр төлөвлөөд байсан юм.
Гэтэл үдээс хойш Байнгын хорооны хэлэлцэх асуудал өөрчлөгдөж, Авлигатай тэмцэх газрын удирдлагуудаас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан сайд, гишүүдэд хэрэг үүсгэсэн талаарх мэдээллийг хаалттай сонсгохоор болов. Гэвч Байнгын хорооны ирц хүрээгүй тул хурал хойшлогдлоо.
МАН-ын бүлгийн 27 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаад байгаа. Мөн зээл авсан гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлаар санал өгөх эрхгүй гэж дээрх гишүүд үзэж байгаагаа илэрхийлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр Авлигатай тэмцэх газрын мэдээлэл Байнгын хороогоор оочир дайрч орж ирсэн нь улстөр агуулсан байх магадлалтай гэж хардах нэгэн байна. Гэвч АТГ “бөмбөг тэсэлнэ" гэж айсан уу, ямартай ч Засгийн газрын ЖДҮчид Байнгын хорооны хуралд ирсэнгүй.
Т.НОМИН
Холбоотой мэдээ