Хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

Хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ

Хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ

Санхүүгийн зохицуулах хороо Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны бирж болон зарим томоохон ХК-уудын Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн нарийн бичгийн дарга нарыг урьж “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ. Хэлэлцүүлгээр хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлын зарыг хувьцаа эзэмшигчдэд хүргэх, цаашлаад хурлын мэдэгдлийг Хороо болон Биржид хүргүүлэх асуудлаарх зохицуулалт, бодит амьдралд гарч байгаа бэрхшээлүүд, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон юм.

Хэлэлцүүлгийн үр дүнд хувьцаа эзэмшигчдийн хуралд дийлэнх хувьцаа эзэмшигчдийг хамруулах талаар болон хурал хуралдуулах тухай, хурлын дараах шийдвэрийг зохих байгууллагад хүргүүлэх, олон нийтэд мэдээлэх хугацааг илүү уян хатан болгох, мөн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулахад компанид учирч болох зарим нэг зардлыг бууруулах, нэмэлт зардал үүсгэхгүй байх зохицуулалтуудыг журамд тусгахаар боллоо.

ХК-ууд ирэх оны нэгдүгээр улиралд багтаан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгуулах учиртай. Иймд журмын шинэчлэлтийг энэ онд багтаан батлахаар Хороо ажиллаж байна.

Эх сурвалж: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж