Топ аж ахуйн нэгжүүд мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар санал солилцлоо | News.MN

Топ аж ахуйн нэгжүүд мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар санал солилцлоо

Топ аж ахуйн нэгжүүд мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар санал солилцлоо

Топ аж ахуйн нэгжүүд мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар санал солилцлоо

Монголбанк өнөөдөр томоохон 200 аж ахуйн нэгжийн төлөөллийг хүлээн авч уулзаж, бизнесийн хөрөнгө оруулалтын орчин, макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх зорилгоор “МонТоп-200” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтыг нээж Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн хэлсэн үгэндээ төрийн бодлогын бодит үр дүнг гаргахын тулд амьдралаас урган гарсан бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхийн тулд баялаг бүтээгч хоорондын харилцан уялдаа холбоо маш чухал байгаа тул энэхүү уулзалт хэлэлцүүлгийг жил бүр зохион байгуулж, цар хүрээг нь нэмэгдүүлэх зорилго тавьж буй тухай хэлсэн юм.

Уулзалтаар 2018 оны мөнгөний бодлогын хэрэгжилт болон эдийн засагт тулгарч буй сорилтын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэн, оролцогч аж ахуйн нэгжүүдийн санал, хүсэлтийг сонсож, санал асуулга явуулсан юм. Санал асуулгын зорилго нь Монгол Улсын томоохон аж ахуй нэгжүүдийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес, хууль эрх зүйн орчны талаарх санал бодлыг тандаж, мөнгө болон төсвийн бодлогод тусгахад оршиж байна.

Цаашид “МонТоп-200” уулзалт, хэлэлцүүлгийг тогтмолжуулснаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөгжилд  суурь нөхцөлийг бүрдүүлэгч томоохон аж ахуйн нэгжүүдийн санал, хүсэлт, байр суурийг Засгийн газар, Монголбанк нь макро эдийн засгийн бодлогод илүүтэй тусгаснаар бодлогын чанар, үр дүнг сайжруулах чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа билээ.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж