Хурдны зам дээр хүүхэд төрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

Хурдны зам дээр хүүхэд төрүүлжээ

Хурдны зам дээр хүүхэд төрүүлжээ

АНУ-ын хойд Каролинад жирэмсэн бүсгүй хурдны зам дээр хүүхдээ төрүүлсэн  байна.

Жимми Бэкер гэх нэгэн эр өвдөлт өгч эхэлсэн жирэмсэн эхнэрээ аваад  гэрийнхээ хамгийн ойр байх эмнэлгийг зорин, хурдны замаар давхисан байна.  Гэвч эмнэлэг хүрэхэд хэтэрхий хол,  хурдны зам дээр зогсох боломжгүй  учраас  эхнэр нь төрөхөөр дүлж эхэлсэн хэдий  ч давхисаар л байжээ. Сүүлдээ  арга мухардсан нөхөр  зам дээр цагдаагийн машин зогсож байгааг хараад, гэрлээ анивчуулж, хурдаа хэтрүүлж, багасгах зэргээр  анхаарлыг татсан байна. Цагдаа түүний машиныг шууд зогсоожээ.  Машин зогсохтой зэрэгцэн эхнэрийнх нь ус гарч эхэлсэн байна.

Байдлыг ойлгосон цагдаа утсаар эмнэлгийн яаралтай тусламж дуудсан ч яаралтай эх барьж авахаас өөр сонголт үлдсэнгүй. Тэд машины урд суудлыг нь хойшлуулж, ус, даавууг нь зэхээд хүүхдийг нь эх барихаар ханцуй шамлан орсон байна. Азаар яаралтай тусламжийн багийнхан маш түргэн ирснээр тавхан минутын дараа Бэкерийн гэр бүлийн шинэ гишүүн хорвоод мэндэлжээ.

“Хэдий машинд төрсөн ч эх хүүхэд хоёрыг эсэн мэнд төрүүлсэн  цагдаа болон яаралтай тусламжийн багийнханд баярлалаа” хэмээн Лаура Бэкер хэлжээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж