Таксигаар үйлчлүүлсэн иргэд НӨАТ-ын Е баримт авах боломжийг бүрдүүлжээ. Тодруулбал Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн онлайн такси үйлчилгээ нэвтрүүлж буй дотоодын тэргүүлэгч инженер залуучуудаас багаа бүрдүүлсэн ЮБИ КАБ ХХК өөрсдийн хөгжүүлсэн Апп-ыг Е-баримт системтэй бүрэн холбож, интеграци хийж дууссан байна.
UBCAB Апп хөгжүүлэгч ЮБИ КАБ компанийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр “Бид UBCAB 3.0 хувилбар дээрээ НӨАТ-ын урамшууллын системтэй бүрэн интеграц хийж Монголд анх удаа такси төлбөрийн баримт буюу Е-баримт олгох боломжийг бүрдүүллээ” хэмээн хэллээ.
Эл үйлчилгээг нэвтрүүлснээр үйлчлүүлэгчид таксигаар үйлчлүүлэх бүртээ Е-баримт авахаас гадна жолооч нарт бодит үр нөлөөгөө өгч эхлэх юм. Жишээ татвал, 15 жил тасралтгүй таксинд явж байгаа жолооч өдөртөө 60-100 мянган төгрөгийн орлого олдог ч санхүүгийн хэрэгцээ гарахад орлого тодорхойлох боломжгүй гэдэг шалтгаанаар банкнаас нэг ч удаа зээл авч чадаагүй байдаг аж. Харин UBCAB онлайн такси үйлчилгээний жолооч нар UBCAB Апп-аар олсон орлого бүр нь татварын баримтаар баталгааждаг болсноор сардаа 3,9 хувийн хүүтэй банк бус санхүүгийн байгууллагад хандах бус бизнес эрхлэгчдийн адил арилжааны банкнаас ердийн нөхцөлөөр автомашины зээл ч юм уу, ямар нэгэн санхүүгийн үйлчилгээ авахад саадгүй болно.
Уншигч та UBCAB апп татаж аваад, өөрт хамгийн ойр байрлаж байгаа таксины байршлыг харж дуудах боломжтойгоос гадна, улсдаа татвар төлдөг татварын баримттай таксигаар үйлчлүүлээрэй.
UBCAB Апп-аа татаад таксигаа дууд
Android: https://goo.gl/nDWc5n
Холбоотой мэдээ