У.Хүрэлсүх: Засгаа унагаая гэсэн бодолтой хүн цөөхөн байх

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Засгаа унагаая гэсэн бодолтой хүн цөөхөн байх

У.Хүрэлсүх: Засгаа унагаая гэсэн бодолтой хүн цөөхөн байх

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх парламентад суудалгүй улс төрийн намуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр улс төрийн намуудын төлөөлөл Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төр, иргэдийн амьдралын талаар гомдол шүүмжлэл өрнүүлэхийн зэрэгцээ улс оронд болж буй үйл явдлын талаар байр сууриа илэрхийлсэн юм. 

 Тэд  "Улаанбаатар хотод хүн амын тал нь амьдарч байна. Гэтэл агаарын бохирдол хамгийн том асуудал болсон. Үндэсний аюулгүй байдалд энэ нь маш их нөлөөлж байна. Иргэдийн амьдрал маш муу байна. Улс төрийн намуудад сэхээтэн хүмүүс цөөрсөн байна. Сүүлийн жилүүдэд Монголын гадаад харилцаа доголдож ирсэн. ҮАБЗ-ийн гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, эрх барьж байгаа намын дарга У.Хүрэлсүх та энэ асуудлыг өөрчилье засъя гэж зориглож байгааг дэмжинэ. Танд алдаа дутагдал байсан ч хамаагүй. Өөрчлөлт шинэчлэлт хийж байгаа хүмүүсийг эргэж буцахгүйгээр дэмжинэ.  Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжинэ. Гэхдээ өнөөгийн энэ парламентаар битгий хэлэлцүүлээч ээ.  Улс төрийн намуудад намын хатуу гишүүнчлэлийн хүрээг багасгаж, өөрчлөлт хийе. Мөн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт хийе. Хандив цуглуулж, сонгууль хийхгүй улсын мөнгөөр хийе. Сонгуулийн хуулийг долоон удаа өөрчилсөн. Улс төрийн намууд эвлэлдэн нэгдэж, сонгуульд оролцохыг дандаа хаадаг. Жижиг намуудад эвлэлдэн нэгдэх боломж гаргаж өгөөч ээ. Улс төрийн 14 намаас 9 намын төлөөлөл орж ирж тантай уулзаж байна" гэв. Түүнчлэн тэд "Ард түмний ихэнх нь У.Хүрэлсүх таны талд байна. Тиймээс нийгмийг өөрчилье. Засгийн газрыг унагаая гэдэг танай намын асуудал биш. Монгол үндэстний талцал хагарал болж магадгүй байна. Замын цагдаад ажиллаж байсан Заншир хурандаа Ерөнхий сайдад хэлээрэй, хэрвээ засаг унах бол бид босно шүү гэсэн. Гадна дотны дайсан биднийг хоорондоо талцаж, зодолдоосой гэж хүсч байна.  Ингэхэд та Засгийн газраа авч үлдэж чадах уу. Үүнд хариулт өгөөч" гэлээ.

Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ:

-Намайг дэмжиж байгаад баяртай байна. Монгол Улс хэрхэн яаж хөгжих, ямар замаар явах вэ, бид нарын өнөөгийн байдал ард түмэнд таалагдаж байна уу гэдгийг хэлэлцэх завшаан тохиолдож байна. МАН бол Монголын ууган нам. Монголын ууган намын дарга би. Монгол Улсын Ерөнхий сайд хүн. Монголын язгуур эрх ашгийн төлөө МАН нэгдэж чадахгүй бол ардын нам биш, олигархийн нам. Та бид нар хамтдаа тэмцэж, хамтдаа амьдарсан хүмүүс. Урьд нь би дандаа Шадар сайдын ажил хийж ирсэн. Одоо Ерөнхий сайд хийж байна. Айлаар зүйрлэж хэлбэл, ээжийн ажил хийж байна. Надад хоёр зам байна. Монгол орон, үр хүүхэд, хөгжил дэвшлийн төлөө, шударга нийгмийн төлөө тэмцэнэ. Эсвэл энэ дотроо живээд хэд гурван хүний суудлыг тавтай сайхан суулгах асуудал хөндөгдөж байгаа. Шинэчлэх процесс бол мөнхийн зүйл. Ард түмний амьдрал хүсэл мөрөөдөл ондоо болсон. Засч, залруулах зүйл маш их байна.  Нэг бугалган дор хамтдаа зүтгэе гэсэнд чин сэтгэлээсээ баярлаж байна. Та бүхэн сэтгэлээрээ, үзэл бодлоороо намайг дэмжихээс илүү том дэмжлэг надад алга. Та бүхэн улс төрийн намын төлөөлөл биш, ард түмний төлөөлөл. Засгийн газрын хувь заяаг маргааш нөгөөдөр шийдэгдэх байх.  Ард түмэн маань эхлүүлсэн ажлаа дуусгаасай гэж бодож байгаа болохоос засгаа унагаая гэсэн бодолтой хүн цөөхөн байх. Ард түмний өргөн дэмжлэг дээр байгаа Засгийн газрыг толгойлж байна, би. Тийм учраас Монголын парламент үүнийг зөвөөр олж харах байх. Нэг хоёр хоногийн дараа түүхэн шийдвэр гарах гэж байна. Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв. Энэ Үндсэн хууль бол бидэнд олон зүйл өгсөн. Би парламентын засаглалыг дэмждэг хүн. Тиймээс үүнийг өөрчлөх нь зөв.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж