Хоёр тулгуур баганыг босгоод байна

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

Хоёр тулгуур баганыг босгоод байна

Хоёр тулгуур баганыг босгоод байна

Энэ сарын 24-25-ны өдрүүдэд Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгаар болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Увс аймгийн Түргэн сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын 220 кВ-ын дөрөв, Өмнөговь суманд 110 кВ-ын ес нийт 13 төмөр тулгуур багана унаад байсан юм. Цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуур багана унасны улмаас Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нийт 52 суманд цахилгаан тасарсан.

Эвдрэл гэмтлийг арилгах, шинээр тулгуур багана босгохоор Эрчим хүчний яам, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ийн нийт 173 ажилтан, 23 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр тулгуур баганыг босгож, хэвийн үйл ажиллагаанд оруулаад байна.

Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК-ийн 110 кВ, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг засах, аваарын нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах нийт нэг тэрбум 427 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.

Эх сурвалж: ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж