0-5 насны 15385 хүүхэд осол, гэмтэлд өртжээ | News.MN

0-5 насны 15385 хүүхэд осол, гэмтэлд өртжээ

0-5 насны 15385 хүүхэд осол, гэмтэлд өртжээ

0-5 насны 15385 хүүхэд осол, гэмтэлд өртжээ

Дэлхий дахинд осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг “Эндэх ёсгүй эндэгдэл” буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл хэмээн үздэг. Тэр дундаа түлэгдэлтийг. 2018 оны эхний 10 сарын байдлаар 0-5 насны 15385 хүүхэд осол гэмтэлд өртсөний 18.4 хувийг түлэгдэлт эзэлж байгаа ба түлэгдсэн хүүхдүүдийн 90 хувь нь ахуйн нөхцөлд буюу гэртээ түлэгдэж гэмтжээ. Осол гэмтэлд өртсөн хүүхдийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41.4 хувиар өсчээ. Иймд бага насны хүүхдийг түлэгдлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлага, мэдлэг хандлагыг дээшлүүлэх, олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор ГБХЗХГ, ОБЕГ, МХЕГ, ГССҮТ-ийн Түлэнхийн тасаг болон бусад байгууллагууд хамтран 11 сарын 15-аас ирэх оны хоёрдугаар сарын 25 хүртэл “Хүүхдийн түлэгдэлт-Эцэг эхийн хариуцлага-2 аян”-ыг улс орон даяар эхлүүлээд байна. Аяны хүрээнд иргэдэд мэдээлэл, зөвлөгөө хүргэх, сэрэмжлүүлэх, хорооны болон өрхийн нийгмийн ажилтнуудыг сургагч багшаар бэлтгэх, холбогдох байгууллагууд хамтран ахуйн зориулалтаар ашиглаж буй цахилгаан хэрэгслүүдэд үзлэг, шалгалт хийх зэрэг ажлуудыг хийж байгаа аж.

Эх сурвалж: МХЕГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Б.Янжинлхам 2018-12-01 103.57.93.179

хэрэгтэй мэдээг олон нийтэд цаг тухай үед нь хэрэгж бга та бүхэнд ажлын ѳндр амьжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж