"Хандивыг хязгаарлахгүй бол хараат нам ихэснэ" | News.MN

"Хандивыг хязгаарлахгүй бол хараат нам ихэснэ"

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

"Хандивыг хязгаарлахгүй бол хараат нам ихэснэ"

"Хандивыг хязгаарлахгүй бол хараат нам ихэснэ"

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн, Нээлттэй нийгэм форумаас Европын холбооны дэмжлэгтэйгээр “Улс төрийн намуудын санхүүжилт: Ёс зүй, оролцоо, хариуцлага” төслийг хамтран хэрэгжүүлдэг. Төслийн хүрээнд өнөөдөр /2018.11.28/ Улс төрийн санхүүжилт сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж улс төрийн санхүүжилтийн өнөөгийн эрх зүйн орчин, тулгарч буй бэрхшээл, улс төрд мөнгө хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааны тайлан, санал зөвлөмжийг танилцууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Каталина Урибэ Бурчер нар болон улс төрийн зарим нам, СЕХ-ны төлөөлөл, улс төр судлаачид оролцсон юм.

Улс төрийн намуудын тухай хууль нь Сонгуулийн тухай хууль, Үндсэн хууль зэрэгт өөрчлөлт орох эсэхээс шалтгаалан ирэх намраас нааш тодорхой болохгүй бололтой. Энэ хуульд өөрчлөлт орж байж улс төрийн санхүүжилт гэдэг асуудал эрх зүйн орчинтой “золгож” таарах нь.

С.Бямбацогт гишүүний ярьж буйгаар бол улс төрийн намууд сонгуульд оролцохдоо хуульд заасны дагуу зардлын тайлангаа гаргаж өгдөг ч бодит байдал дээр цаана нь асар их хэмжээний зардал гардаг. Үүнийг яаж шийдэх вэ гэдэгт гол анхаарлаа төвлөрүүлж шийдвэрлэх цаг нь болсон гэв. Тухайлбал хандив цуглуулах хугацаа богино байна гэдэг. Энэ нь Сонгуулийн тухай  хууль, Улс төрийн намуудын тухай хуультай уялдаатайгаар шийдэгдэж таарна.

Хандиваар дамжуулаад улс төрийн намууд нэг хүний, эсвэл томоохон компаниудаас хараат болох буюу бизнесийн бүлэглэлийн барьцаанд ордог. Хандиваас болоод албан тушаалд томилохоос аргагүй байдалд ордог зэрэг гажуудлыг хэрхэн шийдэх вэ. Намын татвар, сонгуулийн хандив, төрийн санхүүжилт зэрэг улс төрийн санхүүжилтийн арга хэлбэрийг тодорхой, ил тод хэлбэрт оруулахгүйгээр бусад алдаа дутагдлаа арилгах боломжгүй. Улс төрийн хоёр гол намд тулгараад байгаа энэ асуудал шинээр байгуулагдсан буюу бусад намын хувьд бүр ч эрсдэл дагуулна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэх ёстой гэдэг дээр оролцогчид санал нэгдэж байв.

УИХ-ын гишүүн, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт: Хандивыг хязгаарлахгүй бол хараат нам ихэснэ!

-Хандивыг хаанаас, хэнээс, хэдийг авч болохыг Улс төрийн намуудын тухай хуулиар зохицуулж өгөх шаардлагатай. Ингэж хандивыг хязгаарлаж, төрийн санхүүжилт, намын гишүүний татварыг цэгцлэхгүй бол хандивын хараат нам байсаар, одоогийн алдаа давтагдсаар байх болно.

Улс төрийн намууд сонгуульд оролцохдоо Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн зардлын хэмжээг, мөн сонгуульд оролцсон зардлын тайлангаа аудитаар хянуулдаг. Гэтэл аль аль нь тодорхой бус яваад байна. Тухайлбал, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод нийцсэн, түүний бодлогыг хэрэгжүүлэхийн тулд намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Нэр дэвшигчдийн ч, улс төрийн намуудын ч тайлан бодит байдал дээр үнэн зөв байдаггүй. Тиймээс тайланг хугацааны хувьд эртхэн авч, холбогдох байгууллага үнэн бодит эсэхийг нь хянадаг болох талаас нь Улс төрийн намуудын тухай хуульд тусгах шаардлагатай. СЕХ-той холбоотой асуудлууд бас байна. Сонгуулийн үеэр гэнэт олширч, сонгуулийн дараа оргүй алга болдог олон намын асуудлыг цэгцлэх хэрэгтэй.

Энэ намрын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэний дараа  Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэхээр дараалалд тусгасан. Яагаад гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлт нь Улс төрийн намуудын тухай хуулийн үзэл баримтлалд тусах учиртай.

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Каталина Урибэ Бурчер:

-Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол зорилго нь “Цаашдаа яах вэ” гэдэг асуултын хариуг олоход оршиж байна. Юуны өмнө улс төрийн санхүүжилтийг Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль зэрэгт өөрчлөлт оруулах цаг нь болжээ гэдэг дээр санал нэгдэх нь чухал. Улс төрийн санхүүжилт, улс төрийн намуудын санхүүжилтийг хянадаг байгууллагуудын мандат буюу эрх үүрэг, түүний хэрэгжилт хэр явж байна вэ гэдэгт ч тодорхой өөрчлөлт хийх шаардлагатай. Тиймээс хуульд байгаа цоорхойнуудаа хэлэлцэнэ. Улс төрийн намуудын санхүүжилт босгодог арга зам, тэдгээрийг хянадаг байгууллагуудыг мандаттай болгох асуудал чухал юм.

-Одоо мөрдөж байгаа хуулиудаас улс төрийн намуудын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд зайлшгүй харшилж байгаа ямар хууль, заалт байна вэ?

-Хоёр арга зам байна. Нэг нь максималист, нөгөө нь минималист арга барил бий. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар, мөн Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах, энэ бүхнийг өөрчлөх нь сайн үр дүн авчирна. Дээр нь Аудитын тухай хууль, Татварын тухай хуулиудыг ч эргэж харж болно. Энэ бол максималист арга нь.  Гэхдээ одоо юу илүү чухал байна вэ гэхээр минималист арга буюу Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуульд өөрчилж болно.

-Улс төрийн намуудын тухай хууль заавал байх ёстой юу?

-Байвал их сайн. Монголд зөвхөн Улс төрийн намуудын тухай хууль байдаг үүгээрээ зохицуулахад л хүрч байна.Үүнийгээ л сайн, чанартай, цаг алдалгүй хийх хэрэгтэй гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-28 202.21.106.157

Хуулиараа хандив хязгаартай байгаа. Хууль нь хэрэгждэггүй. Хандив өгч болохгүй гээд л хуульчлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-11-28 109.70.100.20

ene hatig nuurt bol hovdyn ard tumnii tseejin biye deer garsan hatig yum

Avatar

Зочин 2018-11-28 37.228.129.5

ene mangar batsaanyg ingej yarilaa geed uhaantai hun toohgui, harin ch ner tur oloh geed ulam erguuteed bhim daa, ene l***r l gedeg yum

Avatar

зочин 2018-11-28 202.21.98.166

Жижиг намууд спонсор, санхүүжүүлэгч хайгаад явж байдаг нь үнэн

Avatar

Зочин 2018-11-28 64.119.21.159

Номтойбаярын нэг тэрбум гэх мэтээр

Avatar

Зочин 2018-11-28 66.181.176.49

Нөхөн сэргээлтийн эрхтэй компани хямд зарна. Утас:94183255

Avatar

Irgen 2018-11-28 202.126.89.170

Byambatsogt gej tenderchin odoo genet uhaan orj gene muur bagsh boloh sanaat bga bh kkkkkk

Avatar

БЯМБАЦОГТ ТЕНЕРИЙН МОНГО ХУСАГЧ 2018-11-28 64.119.22.161

БЯМБАЦОГТЫН НЬЮПРОГРЕСС ХХК ТЕНДЕРЭЭР БААХАН ЦАХИЛГААНЫ ШУГАМ ТАТНА, ГАНЦ ШУУРГА ДААХГУЙ УНАНА.. БАЙГАЛИЙН АЮУЛ ГЭЭД ДАХИН ХИЙЖ МОНГО ЦОХИНО.

Avatar

Citizen b 2018-11-28 131.175.41.28

Baahan tender husaj mungujunguutee genet tsever amitan bolj jujiglej.

Avatar

Зочин 2018-11-28 131.175.41.28

Baahan tender husaj mungujunguutee genet tsever amitan bolj jujiglej.

Avatar

ЗОЧИН 2018-11-28 66.181.191.86

ТУРШЛАГАТАЙ ХҮНЭЭР АЖЛЫН ХЭСГИЙГ УДИРДУУЛАХ ХЭОЭГТЭЙ. НААД ХҮН ЧИНЬ САЯХАН Л ХУУЛИЙН СУРГУУЛЬ ТӨГССӨН БАЙХ ШҮҮ.ОЛОН НАМЫН ТӨЛӨӨӨЛӨЛ ОРЖ ШИЙДВЭРЛЭХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ ЭЭ.

Avatar

Amar 2018-11-28 202.179.24.99

27 толгойтой атгаалжин хар мангасын нэг толгой Бямбацогтоос ямар олигтой юм гарах вэ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж