Украины усан онгоцонд явсан цэргүүдийг хорино

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

Украины усан онгоцонд явсан цэргүүдийг хорино

Украины усан онгоцонд явсан цэргүүдийг хорино

Оросын эргийн хамгаалалтынхан өнгөрсөн Ням гаригт /2018.11.25/ усан хилийг нь зөвшөөрөлгүй давсан хэргээр Украины тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоц руу гал нээн,  олзолж авсан бөгөөд дотор нь явсан цэргүүдийг хорих шийдвэрийг Крымийн шүүхээс гаргажээ. Цэргүүдэд зургаан жилийн хорих ял оноох магадлалтай байна.

Олзлогдсон гурван усан онгоцонд 20 гаруй цэргүүд явсан бөгөөд тэдний шүүх хурлыг ирэх Ням гаригт /2018.11.02/ Симферопольд эхлүүлэхээр болжээ. Цэргүүдийн тоог Украин 23 гэсэн бол ОХУ усан онгоцнуудад нийт 24 цэрэг байсан гэж мэдээлж байгаа юм.

Тэдгээр цэргүүдийн гуравтай нь хийсэн ярилцлагыг өчигдөр /2018.11.27/ Оросын телевизээр гаргасан бөгөөд тэд “ОХУ-ын хилийг санаатай зөрчсөн нь үнэн” гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Цэргүүд хэн нэгний албадлагаар ийм үг хэлснийг нотлох нотолгоо байхгүй ч Украины тагнуулын газраас цэргүүдэд бие махбод, сэтгэл санааны дарамт учруулахгүй байхыг ОХУ-аас шаардсан байна.

ОХУ 2014 оны үйл явдлын дараа нутаг  дэвсгэрийнхээ өмнөд хэсгийг Крымийн хойгтой холбосон Керченскийн гүүрийг барьж, энэ жил ашиглалтад оруулсан билээ. Тус гүүр нь ОХУ болон Украины аль алиных нь чухал усан боомтууд байрладаг Азовын тэнгисээс хар тэнгист гардаг Керчинскийн хоолой дээгүүр тавигдсан юм. Харин гүүр барьснаар Керчинскийн хоолойд Оросууд илүү их хяналт тавих болсон төдийгүй үүнийг өөрсдийнхөө усан нутаг дэвсгэр хэмээн зарлаж байгаа аж.

ОХУ-ын зүгээс Украины хөлөг онгоцнууд тэдний усан нутаг дэвсгэрийг зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэж байгаа ч Киевийн зүгээс цэргүүд нь гүүрний ойролцоо ирээд дохио өгч, мэдэгдсэн гэж байгаа юм.

Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уг асуудлаар Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой биечлэн ярилцахаас татгалзсан тухай Кремлээс мэдээлжээ. ,

Эх сурвалж: DW

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж