Онцгой байдлын байгууллагад 2018 он гарснаар объектын түймрийн 3000 гаруй дуудлага иржээ. Уг түймэрт өртөж болзошгүй 700 гаруй хүний амь насыг гал сөнөөгчид аварсан байна. Гэвч он гарснаар 68 иргэн гал түймэрт өртөж, ам насаа алдсан бол 37 иргэн түлэгдэж, гэмтжээ.
Хүйтний эрч чангарч, галлагаа нэмэгдсэнтэй холбоотойгоор объектын түймрийн дуудлага эрс нэмэгджээ. Ихэнх гал түймрийн шалтгаан нь хүүхдээ гэртээ хараа хяналтгүй орхисноос үүссэн байдаг аж. Тиймээс гал түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.
Холбоотой мэдээ