Хачирхалтай гэрлэх санал

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

Хачирхалтай гэрлэх санал

Хачирхалтай гэрлэх санал

Сүүлийн үеийн залуус өвөрмөц, мартагдашгүй байдлаар хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьдаг болсон. Ханиа болгон сонгосон бүсгүйдээ сюрпириз барихын тулд залуус янз бүрийн арга сэдэх болсон.

Крис Госпел гэх 30 настай, шотланд эр  найз охиндоо мартагдахын аргагүй хачирхалтай байдлаар гэрлэх санал тавьжээ. Тэрбээр үхрийн бие дээр “Надтай гэрлээч” хэмээн бичсэн нь найз охиныг нь алмайруулсан байна.

Крис Госпелийн ферм дэх энэ үхэр малын эмч мэргэжилтэй найз охин Фрасерийнх нь хамгийн хайртай амьтан гэнэ.

Энэхүү хөгжилтэй гэнэтийн бэлгийг найз охин нь эергээр хүлээн авч, зөвшөөрсөн хариулт өгснөөр хосууд удахгүй хуримаа хийхээр болсон байна.

Эх сурвалж: independent.co.uk

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж