Д.Сумъяабазар ирээгүй учраас Ашигт малтмалын хуулийг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар ирээгүй учраас Ашигт малтмалын хуулийг хойшлуулав

Д.Сумъяабазар ирээгүй учраас Ашигт малтмалын хуулийг хойшлуулав

Эдийн засгийн байнгын хороо хуралдав. Хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой байсан. Гэвч Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ирээгүй гэдэг шалтгаанаар хойшлуулав.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар бол зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бүтээгдэхүүнийхээ борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг байна. Энэ нь тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөлөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авахгүй, холбогдох байгууллагуудад тайлан, мэдээ өгөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна.

Иймд тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хоршоо, нөхөрлөлөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж