Африкт 12 тэрбум долларыг ОХУ санаандгүй олгов

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

Африкт 12 тэрбум долларыг ОХУ санаандгүй олгов

Африкт 12 тэрбум долларыг ОХУ санаандгүй олгов

ОХУ-ын  ВТБ банк өчигдөр /2018.11.27/санхүүгийн тайлангаа мэдээлсэн бөгөөд уг тайланд сонирхол татсан нэгэн зүйл байсан нь тус улс “Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад 12 тэрбум ам.долларын зээл олгосон” хэмээн бичсэн явдал байв.

ОХУ-ын ВТБ банк энэ оны аравдугаар сарын 1-ны өдрийг хүртэлх санхүүгийн тайлангаа олон нийтэд мэдээлсэн нь энэ байжээ. Харин Төв Африкийн бүгд найрамдах улсад 802 тэрбум рубль буюу 12 тэрбум ам.долларын зээл олгосон хэмээн бичсэнийг хэвлэлийн эсвэл техникийн алдаа байсан байж болох юм хэмээн тус банкнаас тайлбарласан байна. Угтаа бол 12 тэрбум ам.доллар нь ОХУ-ын эдийн засагт нэлээдгүй хүндрэл учруулахаар их мөнгө юм.

“Бодит байдал дээр тус зээлийг олгоогүй. Санхүүгийн тайланг шивэх үеэр л ямар нэгэн алдаа гарсан байх” хэмээн Төв банкнаас тодруулга хийжээ. Харин ийм инээдтэй ч гэмээр, байж боломгүй алдааг хэн гаргасан, түүнд ямар хариуцлага тооцох тухай мэдээлэл одоогоор алга байна.

Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын  засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч ч бас энэ тухай “Бидэнд энэ тухай ямар ч мэдээлэл ирээгүй. Ийм их зээл олгосон гэдэг нь ямар ч үнэмшилгүй байна. Учир нь 12 тэрбум ам.доллар гэдэг манай улсын нийт гадаад өрнөөс ч хамаагүй давсан их тоо юм. Тэгээд ч бид Олон улсын валютын сангийн гишүүн учраас ийм их хэмжээний зээлийг тус байгууллагын хүрээнд нарийн хэлэлцэж байж шийдэх учиртай”  хэмээх тодруулгыг хийжээ.

Төв Африкийн Бүгд Найрамдах Улс нь нийт таван сая хүн амтай, дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1,95 ам.доллар хэмээн Дэлхийн банкны тайланд дурдсан байна.

Эх сурвалж. Ройтерс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж