Мексикийн засгийн газраас Мягмар гаригт АНУ-ын Цагаан ордны зөвлөх Жаред Кушнерт гадаадын иргэнд олгодог дээд одон медалиа гардуулахаар болсныг зарлажээ. Жаред Кушнерийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн гэдгээр нь олон нийт илүү мэддэг билээ. Түүнийг өнгөрсөн наймдугаар сард Хойд Америкийн худалдааны гэрээг шинэчлэн байгуулахад хувь нэмрээ оруулсныг нь үнэлэн “Ацтекийн бүргэд” одонгоор шагнаж байгаа аж. Шагналыг Пүрэв гаригт Их-20 орны уулзалтын үеэр Мексикийн Ерөнхийлөгч Энрикэ Пена Ньето гардуулах гэнэ. Мексикийн талтай хийх уулзалтад ихэвчлэн Жаред Кашнер Цагаан ордны төлөөлөгчдийг тэргүүлдэг аж.
Гэвч Жаред Кушнерийг шагнах болсон мэдээлэл олон нийтийн сүлжээнд хурц шүүмжлэл дагуулсан байна. Учир нь “Ацтекийн бүргэд” одонгоор өмнө нь Нобелийн уран зохиолын шагналтан Габриэл Шарсиа Маркуэз, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Нелсон Мандела зэрэг эрхмийг шагнаж байжээ.
Хойд Америкийн худалдааны гэрээг анх үзэглэснээс хойш 24 жилийн дараа өнгөрсөн наймдугаар сард шинэчилсэн билээ. Тус гэрээнд Канад улс өнгөрсөн есдүгээр сард нэгджээ.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ