Финляндын програм хангамжийн багш Линда Лиукас хүүхдүүдэд ялангуяа, охидод зориулсан хөгжилтэй аргаар програм зохиох талаар зорилго тавьж технологийн ертөнцийг олон хүнд хүртээмжтэй болгохын тулд 2010 онд “Райлс Гирлс” нэртэй байгууллага байгуулжээ. Харин өнөөдөр энэ байгууллага нь Берлин, Шанхай болон 160 гаруй хотод компьютерийн сургалт явуулдаг болсон байна. Линда Лиукас үүнийхээ дараа програм хангамжийн тухай ном бичиж гаргахыг хүсчээ. “Кикстарер” нийтийн санхүүгийн цахим хуудас нээж хөрөнгө босгох компанит ажлыг эхлүүлсэн байна. Ингэснээр програм хангамжийн гайхамшигт ертөнцийн тухай хүүхдүүдэд зориулсан “Hello Ruby” цуврал ном гаргажээ. Тухайлбал, 2015 онд “Програм хангамжийн тухай адал явдал”, 2017 онд “Компьютер дотор хийсэн аялал”, 2018 онд “Интернэт дэх экспедиц” гэсэн цуврал номоо гаргаж испани, англи, франц, итали, унгар, хятад, герман хэл дээр орчуулагдсан байна.
“ПРОГРАМ ХАНГАМЖИЙН МЭРГЭЖИЛТЭН ШИГ БОД”
Лиукас “Гарын доорх материалыг ашиглаад хүүхдүүдийг тоглож, төсөөлж чадах болон бүтээлч байлгах програм хангамж бүтээхийг хүссэн. Миний харсан компьютерийн бүх ном хүнд уйтгартай байсан. Үүнээс гадна програм хангамжийн гайхамшигтай, хөгжилтэй талыг ямар нэгэн хэлбэрээр харуулахыг хүссэн” гэв. Түүний номонд Руби охины адал явдлын тухай түүх гардаг. Гэхдээ хүүхдүүдэд интернэтээс гадуур хэрхэн програм хангамжийн мэргэжилтэн шиг бодохыг заадаг дасгалууд байдаг. Тухайлбал, компьютерийн нэг эд ангийг хэсэг цаас ашиглан хийхийг сурч болох ажээ.
ПРОГРАМ ХАНГАМЖ СУРАХАД ЗОРИУЛСАН ЛИНДА ЛИУКАСЫН ГУРВАН ЗӨВЛӨГӨӨ
–Дэлхийд юу болж байгааг сонирхож бай. Шинээр илрүүлэх, сурах зүйл их байна.
-Бүтээлч бай. Өнөөдөр их олон төрлийн програм хангамжийн мэргэжилтэн бий. Гэхдээ энэ салбарт хамааралгүй хүн байлаа ч програм хангамжийн үйлдвэрлэлд олон ирээдүйн төлөвлөгөө, хөгжлийг авчирч болно.
-Тэвчээртэй бай. Програм хангамж сурахад их ажиллах шаардлагатай. Энэ нь үргэлж амархан байхгүй.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Холбоотой мэдээ