Химийн үйлдвэрт дэлбэрэлт болж 22 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

Химийн үйлдвэрт дэлбэрэлт болж 22 хүн амь үрэгджээ

Химийн үйлдвэрт дэлбэрэлт болж 22 хүн амь үрэгджээ

Хятадын хойд хэсгийн Хэбэй мужийн Занжиакоу хотын гаднах химийн үйлдвэрт өнөөдөр (2018.XI.28) дэлбэрэлт болсноос 22 хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн гэмтэж бэртжээ. Хүчтэй дэлбэрэлтийн дараа үйлдвэрээс хар утаа суунаглаж, гадна зогсоолд байсан автомашинууд шатсан дүр зургийг орон нутгийн телевизээр үзүүлсэн байна. Дэлбэрэлтийн улмаас 50 автомашин шатсан талаар "Шинхуа" агентлаг мэдээлжээ.

Занжиакоу нь Бээжин хотоос баруун хойд зүгт 156 орчим км зайтай оршдог юм. Бээжин хот 2022 онд өвлийн Олимпийг зохион байгуулах эрхийг авсан боловч энэ мэт аюулгүй байдлын асуудал олон нийтийн санааг зовоож байна.

Өмнө нь 2015 оны наймдугаар сард Тяньжин хотноо химийн үйлдвэрийн агуулах дэлбэрснээс 165 хүн амь үрэгдсэн юм. Албаныхны шалгалтаар тус химийн үйлдвэрт хууль бусаар, зориулалтын бус нөхцөлд химийн материал хадгалж байсан нь илэрчээ. Үүний дараа Хятадын засгийн газраас аж үйлдвэрийн салбарт стандартыг шалгаж, хэвшүүлэх амлалтыг өгсөн боловч байгаль орчны тэмцэгчид хангалтгүй гэж шүүмжилсээр байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж