Украинаас болж, Трамп-Путины уулзалт хойшлогдож магадгүй

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

Украинаас болж, Трамп-Путины уулзалт хойшлогдож магадгүй

Украинаас болж, Трамп-Путины уулзалт хойшлогдож магадгүй

Украины цэргийн хөлөг онгоцнуудыг ОХУ олзолж авсан асуудлаас болж Даваа гаригийн шөнө /2018.11.26/ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп удахгүй Аргентинд болох Их20-ын уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийх хоёр талт уулзалтаа цуцалж магадгүй хэмээн мэдэгдлээ.

"Вашингтон Пост" сонинд өгсөн тус ярилцлагадаа тэрбээр, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүддээ тус хэргийн тухай бүрэн хэмжээний илтгэл, судалгаа бэлдэж өгөхийг хүссэн тухайгаа хэлжээ. Мөн Трамп  “Оросуудын хийсэн энэ түрэмгий үйлдэл надад таалагдахгүй байна” гэв.

Энэ удаагийн Их20-ын уулзалт ирэх Баасан, Бямба гаригуудад буюу арваннэгдүгээр сарын 30-аас арванхоёрдугаар сарын 1-ны өдөр Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо зохиогдох билээ. Энэ үеэр Трамп, Путин нар уулзаж, аюулгүй байдал, зэвсгийн хяналтын тухай асуудлууд, түүнчлэн Ойрх Дорнод, Украин зэрэг зөрчилдөөнт бүс нутгуудын ярилцахаар төлөвлөж байв.

ОХУ нь 2014 онд өөртөө нэгтгэн авсан Крымийн бүс нутагт явж байсан Украины тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоцыг бүрэн эрхт улсын усан нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй халдсан хэргээр гал нээж, хөлөг онгоцнуудыг нь олзолж аваад байгаа билээ.

АНУ-ын Төрийн департментаас өчигдөр /2018.11.27/ Европын улсуудыг энэ асуудалд Украиныг илүү дэмжиж ажиллах тухай шаардлагыг хүргүүлсэн байна.

Эх сурвалж: Ройтерс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж