Эерэг хандлагыг төлөвшүүлэх сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

Эерэг хандлагыг төлөвшүүлэх сургалт зохион байгууллаа

Эерэг хандлагыг төлөвшүүлэх сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний Төв, “Эрдэнэ тав” ТББ, “Эерэг тэмүүлэл” ТББ, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн ахлах ангийн 150 сурагчдын дунд “Нийслэлийн залуучуудын баримтлах 10 зөв дадал”, “Мэргэжил бүхэн сайхан”, “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх” “Эерэг хандлага” зэрэг сэдвүүдээр цогц сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтаар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул, “Эрдэнэ Тав” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар нар сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох, хорт зуршлаас татгалзах, эерэг хандлагыг төлөвшүүлэх сэдвээр сурагчдад мэдээлэл өглөө.

Өсвөр үе, залуучуудын хандлагыг эерэг, зөв болгох, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, ирээдүйн мэргэжлээ зөв сонгох талаар зөвлөгөө өгөх зэрэг нөлөөллийн ажлуудыг нийслэлийн 9 дүүрэгт Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж