Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ардчилсан намыг эрх барьж байх үед Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Эрчим хүчний сайд асан М.Сономпил нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газар нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлжээ.

Үүнд: Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тухайн үед Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгийн хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” ХХК-д хууль бус давуу байдал олгож улсын төсөвт их хэмжээний  хохирол учруулсан гэх хэрэгт Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатар, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Онон нарт 2002 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар,

Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпил нь албан тушаалын байдлаа урвуулан “..Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн БНХАУ-ын "Чайна машинери инженеринг" корпорацид давуу байдал олгож Монгол Улсад төлөгдөх татвараас чөлөөлж, их хэмжээний хохирол учруулсан”,

Мөн “..Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сав шинээр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах үйл ажиллагаанд нөлөөлж “Хотгор зам” ХХК-ийг тендерт шалгаруулсны төлөө тус компанийн захирал А.Хайратаас хээл хахууль авсан..” гэх хэрэгт М.Сономпилд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Монгол улсын шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Тэмээн поло тэмцээн”-ийг дэмжихэд 150 сая төгрөгийн эрх шилжүүлэх тушаалыг хэрэгжүүлэхийг тухайн үед Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайханд даалгаж, улмаар А/325 дугаартай тушаал гаргуулан өөрийн төрсөн хүүхдийн “Монголын тэмээн поло спорт уралдаан аялалын холбоо” гэх төрийн бус байгууллагын дансаар 150.000.000 төгрөгийг авч Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Монгол Улсын шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан, хүү О.Тэмүүжин нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн, хэргийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр харьяалах шүүхүүдэд шилжүүлсэн байна.

УИХ-аар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар Хөгжлийн банк, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, АСЕМ зэрэгтэй холбоотой хэргүүдийг хэзээ хуулийнхан шийдэх вэ гэдэг асуудлыг хөндөж байв. Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан дээрх хэргүүдийг удахгүй шүүхэд шилжүүлнэ гэдэг тайлбар хийж байсан нь ийн эхнээсээ шүүхэд шилжиж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж