“Олон Улсын аврагч, гал сөнөөгчдийн спортын холбооны 19 дүгээр хурал”-д оролцлоо

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

“Олон Улсын аврагч, гал сөнөөгчдийн спортын холбооны 19 дүгээр хурал”-д оролцлоо

“Олон Улсын аврагч, гал сөнөөгчдийн спортын холбооны 19 дүгээр хурал”-д оролцлоо

ОХУ-ын Саратов хотноо энэ сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Олон Улсын аврагч, гал сөнөөгчдийн спортын холбооны 19 дүгээр хурал”-д  ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр оролцоод ирлээ.

Хурлын үйл ажиллагаанд Австри, Азарбайжан, Болгар, Беларусь, Герман, Казакстан, Солонгос, ОХУ, Литви, Монгол, Польш, Сенегал, Словак, Чех, Энэтхэг, Турк, Узбекстан зэрэг нийт 17 улсын төлөөлөгч оролцсон байна.

Энэ үеэр “Олон Улсын аврагч, гал сөнөөгчдийн спортын холбооноос 2015-2018 оны хооронд зохион байгуулсан арга хэмжээ, спортын уралдаан тэмцээн болоод 2018-2022 онд хийхээр төлөвлөсөн ажлын талаар танилцуулж, санал солилцжээ.

Ирэх 2019 онд  тус холбооноос  насанд хүрэгчдийн 15 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг болон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээнийг зохион байгуулах юм байна  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж