Гашуун сухайт руу хүрэх уртын урт тээврийг цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

Гашуун сухайт руу хүрэх уртын урт тээврийг цуцалжээ

Гашуун сухайт руу хүрэх уртын урт тээврийг цуцалжээ

Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2018.11.28/ 8.00 цагт хуралдлаа. Хуралдаанаар Тавантолгойгоос Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд уртын урт тээврийг цуцалж, урт богино болголоо. Ингэснээр 137 км урт дараалалд зогсож буй жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсүүдэд буулгаад буцах аж. Уг шийдвэрийн хүрээнд дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног зогсох явдал арилна гэж тооцож байна. Түүнчлэн Ерөнхий сайд нүүрс тээврийн 161 компанид жолооч нарын цалинг нэмэгдүүлэхийг уламжлахаар болжээ.

Мөн Зам тээврийн хөгжлийн сайд болон Эрүүл мэндийн сайд нарт үүрэг өгсөн байна. Төмөр зам, авто замаа яаравчлуулах, жолооч нарт зориулсан 2500 машин зогсох, амрах өрөөтэй цогцолборыг яаравчлуулах, эрүүл мэндийн явуулын үйлчилгээг тогтмолжуулах арга хэмжээг авахаар болжээ. Одоогоор  Монгол улс БНХАУ хооронд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй буюу С зөвшөөрөл авсан 6781 тээврийн хэрэгсэл байна. Хилээр гарахгүйгээр тээвэр хийдэг хэрэгсэлтэй нийлээд нийт 13079 тээврийн хэрэгсэл байгаа аж.  Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байгаа бөгөөд үүнд нүүрсний тээврийн асуудал болон баруун аймгуудад учирсан гамшгийн хохиролд хөрөнгө гаргах, Оюутолгойн цахилгаан хангамжийн асуудлууд багтжээ.

Ингээд хэлэлцэх асуудлын дарааллыг бүрэн эхээр нь хүргэж байна.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж