Хүүхдэд зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан номын нээлт өнөөдөр /2018.11.28/ 13.00 цагаас ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын байрны 303 тоотод болно. Монгол Улсын шинжлэх ухааны академийн шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хүүхэд залуучууд, олон нийтэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал номыг 2015 оноос эхлэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгоод байна. Тус цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Өнгөрсөн жил 11 хялбаршуулсан ном хэвлэн нийтийн хүртээл болгож байсан бол энэ онд мөн л 10 гаруй сэдвээр ном хэвлүүлээд байна.
Холбоотой мэдээ