З.Энхболд: МАН-ын генсек мөнгө төлж гүтгэсэн

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

З.Энхболд: МАН-ын генсек мөнгө төлж гүтгэсэн

З.Энхболд: МАН-ын генсек мөнгө төлж гүтгэсэн

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг ажлаа өгөх болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдаж, хэвлэлийнхэн энэ талаар түүнээс тодруулж байсан. Тэрбээр "Би ажлаа өгөхгүй, Ерөнхийлөгч бид хоёр ажил өгөх авах тухай ярилцаагүй" гэсэн хариулт өгч байсан билээ. Түүнчлэн түүнийг ЖДҮ-гээс зээл авсан гэх асуудал ч дуулиан дээр дуулиан болсон.  З.Энхболд өчигдөр телевизийн ярилцлагад орж, ам нээхдээ "Надад зээл авсан асуудал ерөөс байхгүй. Намайг зохион байгуулалттайгаар гүтгэн доромжилж байна. Ялангуяа МАН-ын генсек Д.Амарбаясгалан. Энэ мэдээллийг мөнгө өгч тарааж байна” гэсэн юм. З.Энхболдын хэлснээр ЖДҮ-гээс зээл авсан Ардын засгийн сайдуудын тоо нэмэгдэж магадгүй байнаа гэнэ.

А.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж