Агаар цэвэршүүлэгч хүүхдийн өрөөнд байх ёстой юу? | News.MN

Агаар цэвэршүүлэгч хүүхдийн өрөөнд байх ёстой юу?

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

Агаар цэвэршүүлэгч хүүхдийн өрөөнд байх ёстой юу?

Агаар цэвэршүүлэгч хүүхдийн өрөөнд байх ёстой юу?

Бяцхан үрийнхээ эрүүл мэндэд анхаардаг эцэг эх бүр хүүхдээ агаарын бохирдлоос хамгаалахын тулд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж худалдан авдаг. Хамгийн сүүлийн үеийн, үнэтэй төхөөрөмжийг авчихвал хүүхдээ болон гэр бүлээ агаарын бохирдлоос хамгаалж чадна гэж боддог ч яг үнэндээ тэдгээр төхөөрөмж юунд хэрэгтэй яагаад авч байгаагаа мэддэггүй. Тиймээс бид агаар цэвэршүүлэгч төхөөрөмж таны нялх үрд яагаад хэрэгтэй талаар мэдээлэл хүргэе.

Хүүхдийн өрөөний агаар ямар байх ёстой вэ?

Хүүхдийн өрөө +22 градусын дулаантай, агаарын чийгшил 50-60%-тай байх ёстой бөгөөд цагт 30 метр куб агаар байнга сэлгэгдэж байх ёстой. Хүүхдийн тань өрөөнд агаарын солилцоо бага байгаа тохиолдолд хүчилтөрөгчийн дутагдал үүсэх эрсдэлтэй юм.

Цэвэр агаарын солилцоо муутай өрөөнд бичил биетэн, төрөл бүрийн тоосонцор, амьтны үс хялгас, мөөгөнцөр болон тоосны хачиг зэрэг хүний нүдэнд үл үзэгдэх бичил биетүүд үрждэг. Эдгээр нь харшил, элдэв янзын амьсгалын замын өвчин үүсгэх эх үүсвэр болдог.

Яагаад хүүхдийн өрөөнд агаар цэвэршүүлэгч байрлуулах ёстой гэж

Бичил орчны бохирдол гадныхаас 4-6 дахин хортой байдаг. Учир нь гадны агаарт байнгын солилцоо явагдаж байдаг ч тасалгааны орчинд агаар байнга шинэчлэгддэггүй.

Нярайн үед тохиолддог амь насанд аюултай инвазив бактерийн халдварын шалтгаан нь тодорхойгүй байдаг ч энэхүү халдвар төрөлхөөс гэхээс илүү орчны гаралтай байх магадлалтай байдаг. Хүүхэд өсөхийн хэрээр эмнэлзүйн хатгалгааны гол үүсгэгчид нь амьсгалын замын синцитиаль вирүс (syncytial virus), томуугийн вирүс, пнемококк, стрептококкийн пневмони (Streptococcus pneumoniae) болон гемофилус инфлюенс (Haemophilusinfluenzae) зэрэг байдаг.

Хүүхдийнхээ өрөөнд агаар цэвэршүүлэгч байрлуулснаар тэдгээр хорт бодисууд болон агаарт буй өвчин үүсгэгч зэргийг шүүж, хүүхэд тань цэвэр агаараар амьсгалах боломжтой болох юм. Мөн хүүхэд эхийн хэвлийд бойжиж эхлэхээс авхуулаад 3 нас хүртэлх хугацаанд уушгины эмгэгүүд үүсэх магадлал өндөртэй тул хүүхдэд эрүүл бас цэвэр агаар зайлшгүй хэрэгтэй юм.

Гэрийн нөхцөлд хүүхдээ агаарын бохирдлоос хамгаалах хамгийн зөв шийдэл агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг өрөөнд нь байрлуулах юм.  Гэхдээ төхөөрөмжийг хүүхдийн амьсгалах орчинд нь хэт ойрхон тавих нь тохиромжгүй. Ялангуяа оройн цагаар төхөөрөмжийг өрөөний голд байрлуулж, өрөөнд агаарын солилцоо чөлөөтэй явуулах боломжоор хангах хэрэгтэй.

Нялх хүүхэдтэй айл ямар агаар цэвэршүүлэгч хэрэглэх хэрэгтэй вэ?

Та нялх хүүхдийнхээ өрөөнд агаар цэвэршүүлэгч байрлуулах гэж байгаа бол Карбон суурьтай Хепа шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгчийг сонгох хэрэгтэй. Учир нь ийм шүүлтүүртэй төхөөрөмж нь агаар дахь тоосонцоруудыг шүүхээс гадна харшил үүсгэгч бичил биетэн болон бусад өвчин үүсгэгч биетүүдийг 99,97% шүүж чаддаг юм.Нэкст электроникс “Цэвэр ус, Цэвэр агаар” төслийн хүрээнд агаар цэвэршүүлэгч худалдан авсан хүн бүрт ус цэвэршүүлэгч төхөөрөмж бэлэглэж байгаа юм байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-11-28 202.70.42.102

Agaar shuugch avmaar baih um. avlaa geed daraa ni bohirdsoniig ni solih geheer aimar unetei. dahiad neg agaar shuugch avah dainii unetei baih um. teriig ni bodoltsoj ard tumendee hyad chanartaig oruulj irj baimaar um. heregtseegii ni medseer baij ashig hiihee l bodoh um

Avatar

arai2 2018-11-28 202.131.229.2

Хагас жилд 100 мянган төгрөг шд

Avatar

ХУТГАТ 2018-11-28 202.70.42.102

ЖДҮ ЧИД МОНГОЛЫН АЙЛ ӨРХ БҮРТ АГААР ШҮҮГЧ ТАВЬЖ ӨГМӨӨР ЮМ. ӨӨРСДӨӨ БОЛ БҮГД ГЭРТЭЭ ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ АВЧ ӨГСӨН БАЙГАА ДАА. ҮЙЛИЙН ҮРЭЭРЭЭ ҮХЭХЭЭ МЭДЭХГҮЙ.

Avatar

zochin 2018-11-28 202.70.42.102

Энэ агаар шүүгчийг нт ямар хугацаанд сольдог юм бэ. Хэдэн сар болж байж, хэдэн төгрөгөөр сольдог вэ

Avatar

Зочин 2018-11-28 103.229.120.55

3-6 sar gesen

Avatar

KHAND 2018-11-28 202.70.42.102

KHEREGTEI MEDELEL TAVISAND BAYARLALA.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж