"Сонсголгүй хүүхэд нарийн мэргэжил эзэмшиж чадна"

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

"Сонсголгүй хүүхэд нарийн мэргэжил эзэмшиж чадна"

Сонсголгүй хүүхдүүдэд дохионы хэлээр боловсрол олгож буй багш А.Баасанжавыг энэ удаад онцолж байна.

Тэрбээр "Сонсголгүй хүүхдийн боловсрол гэдэг нь сонсголгүй хүүхдэд үгийн баялгийг бичгийн монгол хэл, дохионы хэл сайн эзэмшүүлснээр тэд төвөггүй бүрэн дунд боловсролтой болж, их дээд сургуульд сурч, нарийн мэргэжил эзэмшиж чадна" хэмээн зөвлөж байна.

Нээлттэй нийгэм форум нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чанартай боловсрол эзэмших тэгш эрхийг хамгаалахаар ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллага бөгөөд эцэг эхчүүдийн холбоодтой хамтран асуудал дэвшүүлсэн цуврал видео бэлтгэн, олон нийтэд хүргэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхдийн л адил сонирхол, хүсэл мөрөөдөлтэй, мөн авьяас чадвартай. Тэдний эцэг эх нь хүүхдээ сургуульд сурч, эрдэм мэдлэгээ зузаатган, авьяас чадвараа улам хөгжүүлж, үеийн найзуудын хамтаар хүсэл мөрөдөлдөө алхам алхмаар ойртож байгаад баяртай байна. Гэвч бусад хүүхдэд элдэв асуудалгүй олддог сургуульд сурах боломжийн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд олон саадыг давж, уйгагүй зүтгэх хэрэгтэй болдог.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд боловсролын хүртээмжийг тэгш болгож, нийгмийн шударга ёсыг тогтоох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чанартай боловсрол олгох замаар халамж хүртэгчдийн тоог бууруулж, татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх өөрсдийн санал, бодлогын шийдлийг энэхүү видеогоор санал болгож байна.

БЭЛТГЭСЭН: НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж